​Төрийн албыг улстөржүүлэх хуулийн төсөл
Аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна. Энэ асуудалтай холбогдсон хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт чуулганы хуралдаанаар хэлэлцэх байв. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлэхэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай бүлэг дээрх хуулийн төслүүд нь Төрийн албаны тухай хуультай нийцэж буй эсэхийг нягтлан дүгнэлт гаргах шаардлагатай хэмээн үзэж байна” гээд гурав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.

Улмаар бүлгийн хуралдаанаар дээр асуудлыг хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай хамтатгаж хийх нь оновчтой хэмээн үзсэн байна.  

Уг хуулийн төсөлд  аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 3.1 хүртэл хувь нь төрийн албанд, төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно гэсэн заалтыг энэ хуульд нэмж оруулахаар санаачлан оруулж ирсэн. Тэгвэл энэ заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөв, Төрийн албаны тухай хуулийн 14, Сонгуулийн тухай хуулийн тав, Улс төрийн намуудын тухай хуулийн дөрөв, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 заалт гээд нийтдээ 39 заалтыг ноцтой зөрчсөн заалт орж байгаад дүгнэлт хийх шаардлага тулгарч байгаа гэнэ.
Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт 7240 ИТХ-ын төлөөлөгчдийн 3.1 хувийг нь төрийн захиргаанд оруулж ажиллуулна гэвэл 2340 улстөрчийг төрийн албанд хуулийн хүчээр оруулах гэж байна. Энэ нь төрийн албыг улстөржүүлэх хамгийн том шийдэл хэмээн хардахад хүргэж байгаа юм. 

 ИТХ-ын төлөөлөгчид улстөрийн нам эвслээс төлөөлөн тухайн орон нутагтаа сонгогддог бөгөөд тус орон нутагтаа өөрийн нам эвслээ төлөөлөн хамгийн ихээр улстөрийн үйл ажиллагаанд оролцдог. Төрийн албан хаагч гэдэг бол мэрит зарчимтай улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс энэ хуулийн заалт үндсэн агуулгын том зөрчлийг агуулж байгаа хэмээн сөрөг хүчин үзэж байгаа аж. Тодруулбал, өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт 7240 ИТХ-ын төлөөлөгчдийн 3.1 хувийг нь төрийн захиргаанд оруулж ажиллуулна гэвэл 2340 улстөрчийг төрийн албанд хуулийн хүчээр оруулах гэж байна. Энэ нь төрийн албыг улстөржүүлэх хамгийн том шийдэл хэмээн хардахад хүргэж байгаа юм. Дээр дурьдчсанлан өнөөдрийн байдлаар зөвхөн аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна. Тиймээс зөвхөн 60 хүнд үйлчилсэн хуулийг эрх баригчид санаачилж оруулж ирсэн үү, гэх асуулт хариулт нэхэж байгаа юм.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 60terbym 2017-11-24 17:17:03
    Ajl xiideg uu 3 xopoolol 14 xopoo yu ch xiidegu
  • зочин 2017-11-23 13:00:45
    Төрийн албыг улс төрөөс хол байлгах ёстой. АН-ын зөв байна.
  • ЗОЧИН 2017-11-23 07:02:54
    зөв байна. ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хэлтсийн дарга нь засаг даргаа дарамталдаг, засаг дарга нь өөрийг нь сонгосон ИТХ-ын төлөөлөгчид шаардлага тавьж чадда...
  • бямба 2017-11-23 02:01:18
    Ан зөв шүү. Төрийн албыг ямарч хэлбэрээр хуультай, хуульгүй улс төржүүлж болохгүй.