Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит тэмцээн эхэллээ

Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн өнөөдөр Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд эхэллээ.

Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээний эхний өдрийн нэгдсэн жин үзлэгээр 10 жинд гурван улсын нийт 20 байгууллагын 97 тамирчин өрсөлдөхөөр жингээ үзүүллээ.

Тоглолтын хувиарыг танилцуулбал:

11-р сарын 22-ны өдөр 14.00 цагаас эхлэн нийт 20 тулаан

11-р сарын 23-ны өдөр нийт 17 тулаан

11-р сарын 24-ны өдөр 14.00 цагаас нийт 20 тулаан

11-р сарын 25-ны өдөр 14.00 цагаас эхлэн хагас шигшээ 20 тулаан

11-р сарын 26-ны өдөр 14.00 цагаас эхлэн шигшээ 10 тулаан явагдана.

Тэмцээн дараах насны ангилаар явагдаж байна.

Өсвөр үе:  эрэгтэй – 49 кг, 60 кг

эмэгтэй – 54 кг, 2001 оны – 2002 он

Залуучууд:                эрэгтэй – 60 кг, 1999 оноос – 2000 он

Насанд хүрэгчид:    эрэгтэй – 60 кг, 64 кг, 75 кг,

эмэгтэй – 51 кг, 60 кг, 69 кг,  1998 оноос-1977 он

Тэмцээнийг МБХ-ноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүнд AIBA-ийн  дүрмийн дагуу удирдан явуулах юм.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.