Онцгой байдлын алба жижиг оврын нисдэг тэрэгтэй болно

Онцгой байдлын албанд туслах иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аян үргэлжилсээр байна. Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах зорилготой энэхүү хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллага нэгдэж өнөөдрийн байдлаар хандивын дансанд 809,6 сая төгрөг цуглаад байгаа юм.

Тухайлбал, “Кофенд дурлагсдын клуб”-аас гаргасан “Монгол улсын иргэн бүр 5000 төгрөг” хандивын аяныг дэмжин Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбоо, ОБЕГ, НОБГ, Улсын нөөцийн салбар, 20 аймгийн Ахмадын хороо, зөвлөл, салбарын гишүүд нэгдсэн байна.

Хандивын уриалгыг Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн Д.Хишигбаатар, ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хошууч генерал Г.Махбариад, Л.Уртнасан, Р.Мажигсүрэн, Баян-Өлгий аймгийн Ахмадын салбарын дарга Т.Ерлан, гишүүн Д.Баяраа нар хошуучлан оролцсон бөгөөд нийт 5.729.000 төгрөгийн хандивыг цуглуулан ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Мөн ахмадууд Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийг нэг өдрийн цалинтай тэнцэх хэмжээний хандив өргөхийг уриаллаа.

Ард түмний хандиваар жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг Онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-11-23 09:06:28
    онцгой байдлыг татан буулгаж орон нутагт нь өгвөл таарна улсын хэмжээнд хороо юм уу комисс байхад болно их зардал хэмнэнэ шүү
  • zochin 2017-11-23 02:52:28
    zovhon zunii uliarald nisdeg gyro-r yahav dee. Tsonjingiin tendeh nohduud orlogo olj diilehee baigaad Ontsgoi-d shahaj bga yum ban daa.
    • Нислэг төв... 2019-09-01 04:12:28
      Зөвхөн зуны улиралд ашигладаг гэвэл худлаа, өвлийн улиралд ашиглах үйлдвэрлэгчээс гарсан заавар байдаг. Шахсан юм байхгүй ээ хөө, хөгжил өгөх гэсийм хөө
  • hh 2017-11-22 22:41:00
    Н-гэмд хэрэгтэй зүйлд хандив-н мөнгөө зараач,бодвол Чонжинболдог-н цаана бг зүйл-г шахсан бололтой,БХЯ-д шахах гээд бараагүй юм,жаахан Улсаа бодож болмоорсондоо...
    • Нилэг төв 2019-09-01 04:17:03
      Шахсан юм байхгү ээ хөө, худлаа бүү цуур. Бид санал болгосон юм.
  • УИХ Д БАЙГАА АЛНУУДАД 2017-11-22 21:52:29
    PISDA NARAA TATVAR NEMEH BOL TER IDEJ UUSAN PISDA NARIINHAA HURNGUNUUS 50% AVAACH ALNUUDAA, ҮЛГЭР ДЭЭР ГАРДАГ АРД ТҮМНЭЭ ДАРАМТАЛСАН АЛНЫ НОЧН ШИГ PISDA NAR
  • Zochin 2017-11-22 13:26:34
    Oor yum buu av! Zovkhon nisdeg tereg
  • guest 2017-11-22 12:44:30
    zugeer l nisdeg tereg avaach dee, hudalaa hog avch yahnav dee hereggui shd
    • Нислэг төв... 2019-09-01 04:21:14
      Герман улс одоохондоо жил бүр 360 ш зарагддаг ауюлүй байдлыг бүрэн хангаж чадсан Европын лицензтэй ХОГ үйлдвэрлээгүй юм шүү,