
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VIII форум БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод болж байна. Энэхүү форумд манай улсаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй төв, орон нутгийн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож буй юм.

Тус форумыг хамгийн анх 2009 онд зохион байгуулж байсан юм. 2014 оноос эхлэн Монгол, Хятадад жил бүр ээлжлэн зохион байгуулах болжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймгийн Чингис хотод болж байжээ.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VIII форумын үеэр МҮОНРТ, ЕТV, “Боловсрол суваг” зэрэг телевизүүд Хятадын хэвлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна
olloo.mn