Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй нэлээд хэдэн сар болж байна. Уг нь жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тавдугаар сарын 3-ны өдөр нээсэн байна. Тендер шалгаруулалтад таван аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан ажээ. Тиймээс тендер дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт хойшлогдож, жолооны үнэмлэх хэвлэлт түр хугацаагаар хойшлогджээ.
Иймээс жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах зэргээр шинээр жолооны үнэмлэх авах иргэдэд улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгожээ. Үнэмлэхээ солиулахаар өгсөн жолооч нарын хувьд хуучин шар жолооны үнэмлэхээр зорчиж байгаа аж.
Тэгвэл ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн Н.Пүрэвдорж “Жолооны үнэмлэхийг энэ арваннэгдүгээр сард багтаан хэвлэхээр төлөвлөөд байгаа. Тендерт шалгарсан компани бараа бүтээгдэхүүн болон техник тоног төхөөрөмжөө нийлүүлсэн. Одоогоор техникийн тохиргооны ажлууд хийгдэж байна. Жолооны өмнөх хэвлэх захиалга өгсөн 100 орчим мянган иргэдийн захиалга байгаа. Хамгийн түрүүн үнэмлэхээ солих, нөхөн олгох захиалга өгсөн иргэдийн үнэмлэхийг хэвлэнэ” гэсэн мэдээллийг өглөө.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн