BEST-ийн “BLACK_FRIDAY” буюу “гологдол” барааны шахаа
Дэлхийд хамгийн алдартай хямдрал нь АНУ-д арваннэгдүгээр сарын сүүлээр тохиодог “Хар баасан гараг”-ийн хямдрал юм.

Талархлын баярын өдрийг тохиолдуулан зарладаг энэ өдрөөс эхлэн АНУ даяар Зул сарын баяр хүртэл бүтэн сарын турш янз бүрийн хямдрал үргэлжилдэг. Тэгвэл өнгөрсөн жилээс манай томоохон дэлгүүрүүд энэ өдрөөр хямдрал зарлан хэрэглэгчдэдээ “гэнэтийн бэлэг” барьсан. Гэхдээ хямдрал зарласан бараа тоо ширхэгийн хувьд хязгаартай учраас иргэдийн сэтгэлд төдийлөн хүрээгүй. 

Тэгвэл өнөө жил мөн л томоохон дэлгүүрүүд “BLACK_FRIDAY буюу хямдралт худалдааг зарласан байна. Үүний нэг нь буйдан үйлдвэрлэлээрээ олонд танигдсан “BEST” буйдан юм. Тэд энэхүү хямдралынхаа талаар хэрэглэгчиддээ “Бид орон нутгаас ирсэн. Бага зэрэг сэвтэй, дэлгүүрт зарагдаагүй удсан бүтээгдэхүүнээ хямдралтай худалдаж байгаа” хэмээн тайлбарласан байна. Нэг үгээр худалдан авагчийн шаардлага хангаагүй бараануудаа “Хар баасан гараг” нэрийн дор худалдахаар зэхсэн нь энэ.

Энэ талаар Номин Юнайтед салбар дэлгүүрийн 8090...дугаараас тодруулахад “Яг орон нутгаас ирсэн буцаалт биш. Ганц хоёр л байгаа. Дэлгүүрт зарагдаагүй удсан буйдангууд энэ хямралтай зарагдаж байгаа”гэх тайлбар өгсөн юм. Ийнхүү тэд хямдрал нэрээр зарагдахгүй байгаа бараануудаа борлуулахад худалдан авагчийн зүгээс элдэв шаардлага багасна гэж тэд тооцсон байх. Гэхдээ хэрэглэгч хямдралтай байсан ч нэгэнт мөнгөө төлөөд авч байгаа гэдгийг тэд бодож үзэх хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз.

 
П.ГОО
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-11-24 04:18:24
    Хэхэ бичих юм аа олохымаа энэ хэдэн сайтууд. Гологдсан бараа гэж байх уу? буйданд шинэ загвар хуучин загвар гэж байдаг байх. Хоол яриж байгаа юм шиг л байх юм. ...
  • HEHE 2017-11-23 02:13:26
    ochij uzeed avah avahguin tuhain hunii songolt shuu dee. yah gej surjignej baidag um be. hudaldan avagchid chini bas tolgoitoin bgaa bizdee.
  • Anu 2017-11-22 13:22:37
    USAd abah ni abna,abahgui ni alba bish Ooroo shiid
  • zochin 2017-11-22 05:53:36
    Манай хямдралн үнэн дүр төрх. Эмтэрч, хэлтэрсэн, уранхай, гарн хир орсон, хугацаа дууссанаа дуусгах өдрийг ХЯМДРАЛ гэдэг.
  • Иргэн 2017-11-22 03:07:03
    Гологдол барааг заавал авах албатай юу?Тавилга,буйдангийн дэлгүүрүүд хог шиг бна дөө.Жил бүр авах биш,чанартай,сэтгэлд нийцсэн тавилга,буйдан авах хэрэгтэй! ...