М.Энхболдоос  У.Хүрэлсүхэд шилжсэн эрх мэдэл
МАН-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч МАН-ын даргаар сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 15 дахь даргаар сонгогдож байна.

Дөрвөн жилийн өмнө МАН-ын даргын сунгаад УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр болон залуучуудыг төлөөлж МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар нэр дэвшсэн юм. Гэвч М.Энхболд, Т.Аюурсайханаас бусад нь нэрээ татсан. Ингэснээр МАН-ын том лидерүүд нэг тал болж, тэдний  эсрэг Т.Аюурсайхан ганцаараа өрсөлдсөн. Нэг үгээр М.Энхболд өрсөлдөөнгүй сонгогдсон хэрэг. Харин одоо тэр эрх мэдлээ У.Хүрэлсүхэд шилжүүллээ. Монголын Улс төрийн ууган хүчнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх толгойлно.   
   
У.Хүрэлсүх гэж хэн бэ?
 
Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс, Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, МУИС-ийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
 Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоос ажлын гараагаа эхэлсэн тэрбээр МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан улс төрийн ажлаа эхлүүлжээ.
Өдгөө Монголын улс төрд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бий болгож чадсан Ухнаагийн Хүрэлсүх. МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Дараа нь УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзсан.
Энэ үйлдлийг олон нийт байх л ёстой зүйл мэт хүлээн авсан. Харин УИХ-ын 2016 оны сонгууль буюу МАН-ын их ялалтын дараа намдаа эргэн эрж, Шадар сайдын албан томилогдсон. Дараа мөн л өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөв. Түүний эргэн эргэлт үүгээр төгсгөл болсонгүй. Тэр одоо Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын албыг хашиж байна.
У.Хүрэлсүхийн бэл бэнчин
• Орлого: 119.9 сая төгрөг
• Гэр бүлийн гишүүдийн орлого: 2.7 сая төг
• Автомашин: Mercedes Benz ML320- 1, Harley Davidson- 1, Lexus 570- 1, нийт үнэлгээ 284 сая төг
• Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, нийт үнэлгээ: 162 сая төгрөг
• Үнэт эдлэл: 100 сая төг
• Хадгаламжин дахь дансны үлдэгдэл: 1 тэрбум 756 сая
Хувьцаа эзэмшдэг эсэх: Эрдэнэс таван толгой 1072 ширхэг
-Зээл байхгүй
 
 П.ГОО
Оллоо.мн 
 
 

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭД 2017-11-22 12:22:48
    ӨӨРСӨНДӨӨ ЗОРИУЛЖ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛСАН ЭНЭ УЛС ТӨРИЙНХӨН ГЭГЧИД ДАНСАНДАА МАШ ИХ МӨНГӨТЭЙ ШҮҮ ДЭЭ МЭДЭЭЖ ДАНДАА ХУЛГАЙН МӨНГӨ ҮГҮЙ ГЭЭД БАТАЛЧИХ ГАНЦ Ч ХҮН ...
  • emee 2017-11-22 09:59:46
    Dansandaa iim ih mongo yaj hiideg baina. Mongold hvn thudargaar yaj ch hodolmorlood ene daini horongiig iim bogino hugashaand huraahgvi . Hulgai hiij l...
  • тл 2017-11-22 07:45:11
    дээр үед нэг мөнгөний хэрэгт холбогдоод байсан, шуугиан намжихаар эвтэйхэн гаргаад ирсийм бишүү, хадгаламжйин эх үүсвэр нь НО той
  • irgen 2017-11-22 06:40:40
    MAN maani heruuliin ajildaa tseg tavisand bayartai baina . Hen bailaa ch eh oron ard tumniihee tuluu ajillah yostoi , shine dargadaa amjilt husie
  • зочин  2017-11-22 06:30:17
    одоо цаг үед ийм хэрэгтэй байна даа
  • irgen 2017-11-22 06:27:25
    yaj iim ih hurungu mungu olov uildver baihgui huviin kompani baidag gej somsoogui yum baina
  • хариу 2017-11-22 06:20:06
    Ямар их мөнгөтэй хүн бэ. Бизнес хийсэн гэж дуулдаагүй юм. Хаанаас дансандаа 2 тэрбум төгрөгтэй болсон бэ? Мэдэх хүн байна уу?
    • Хариулт 2017-11-23 08:14:50
      Юу хаанаас гэж. Энд байгаа тэрбумтангууд төрөөс төрсөн юм шүү дээ. Цогзолмаа нарын авгай нараас эхлээд бүгд л хулгай худал хоёроор баяжсан юм шүү дээ.
  • зОЧИН 2017-11-22 04:06:24
    Панз наймаа хийгээгүй л нөхөр шиг байна даа.
  • иргэн 2017-11-22 03:53:16
    мэдээ ч бичиж чадахгуй мал юмаа энэ пиздагоо
  • Алдар 2017-11-22 03:48:34
    МАН-ын төлөөлөгчид сонголтоо зөв хийлээ. Амжилт
  • Зочин 2017-11-22 03:46:41
    У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж...
  • bold 2017-11-22 03:44:07
    Ман Тусгаар тогтнолын нам тийм учраас энэ монголын тусгаар тогнолтой шууд холбоотой...Энэ намыг Эх оронч хүн удирдах ёстой. Шууд хэлэхэд энэ МАН-д нэг л Эх орон...
  • Жамъяндавга 2017-11-22 02:33:28
    Хүрэлсүх анх Засгийн газрыг унагаахдаа МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР байгуулна гэсэн мөртөө амлалтаа биелүүлээгүй.Энэ мэт үргэлжилбэл хэн ч итгэхгүй.
    • Лхавга-Очир 2017-11-22 03:30:50
      Хүрэлсүх минь, ТЕНДЕРТ зөвхөн баячууд ялдагийг болиулах, аль болох олон ажлын байраар хангаж байгаа, дундаж давхраганыхныг ялах боломжоор хангах хэрэгтэй байна,...
      • хуульч 2017-11-22 09:07:30
        ХАЛИАРЧИДАД ХҮРТЭЭЛГҮЙ ШҮҮ ,,??? ТЭДЭНД ЭЦЭГ ЭХ, ӨВӨӨ ЭМЭЭ НАРААС ӨВЛӨЖ АВСАН ХҮМҮҮЖИЛ,ХҮМҮҮЖИЛ,ҮНЭТ ЗҮЙЛ, ЗАРЧИМААС ӨӨР ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ???
  • Ганбаа 2017-11-22 02:28:11
    ГОО минь бичлэгийнхээ найрлаганд анхаарахгүй бол явахгүй нь дээ.