Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн төгрөг зарсан бэ
Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дүн, хандивын талаарх мэдээллийг Ерөнхий аудитын газраас олон нийтэд хүргэлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон МАН, АН нийт 13.337.6 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. 

Үүнээс 6.711.5 сая төгрөг нь МАН-ын, 6.626.1 сая төгрөг нь АН-ын сонгуулийн зардлын орлого байгаа аж. Харин МАХН-ын тухайд сонгуулийн зардалд зориулж дансанд мөнгө төвлөрүүлээгүй байна. Зөвхөн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансыг ашигласан аж.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар сонгуулийн хугацаанд нийт 5 555 иргэнээс 8.691,9  сая төгрөг, 36 байгууллагаас 496 сая төгрөгийн хандив цуглуулжээ.

Нэр дэвшигчдийн хувьд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдод 1436 иргэнээс 2.589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг нийт 2.807.2 сая төгрөг, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1643 иргэнээс 3.275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая төгрөг нийт 3.525.5 сая төгрөг цугларчээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2476 иргэнээс 2.827.2  сая төгрөг, хоёр хуулийн этгээдээс 30 сая төгрөг нийт 2857.2 сая төгрөгийн хандив цугларсан байна.

Нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд нийт дүнгээр 9.943.3 сая төгрөгийг сонгуульд зарцуулснаас М.Энхболд 3.603.2 сая төгрөг, Х.Баттулга 3.485.5 сая, С.Ганбаатар 2.854.6 сая төгрөг зарцуулсан нь зардлын дээд хэмжээ 3900.0 сая төгрөгөөс хэтрүүлээгүй байгаа аж.

Нэг бас түүнээс дээш төгрөгийн хандив өргөсөн иргэдийн мэдээллийг хуулийг дагуу олон нийтэд нээлттэй хүргэж байна. 

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
 

П.ГОО
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine