
Дэлхийн хамгийн алдартай загварын шоу болох Victoria`s Secret-ын 2017 оны шоу өчигдөр Хятадын Шанхай хотноо зохион байгуулагдлаа.
Энэ жилийн шоуг Бразилийн супер модель Алессандра Амбросио нээн алхсан байна. Харин нийт хоёр сая ам.долларын үнэтэй, үнэт эрдэнээр чимэглэгдсэн "Fantasy Bra"-г Бразилийн супермодель Лаис Рибейро танилцуулжээ.
Шоунд 17 орны 55 загвар өмсөгч оролцсон байна.
Дашрамд дурьдахад, тус шоу энэ сарын 28-нд CBS телевизээр цацагдаж олны хүртээл болох юм.