О.Баасанхүү намаасаа жийгдлээ

-Намын нэрээр УИХ-ын гишүүн болчихоод ганцаараа попорч болдоггүйн баталгаа-


Улс төрд тэр тусмаа парламентад анхнаасаа л бие даан нэр дэвшээгүй л бол хол явахгүй, хүссэнээрээ попорч болдоггүй гэдгийг өдгөө УИХ-ын гишүүн О.Баасанхүү харуулж байна. Мань гишүүн эхний удаа УИХ-ын сонгуульд МАХН-аас жагсаалтаар гишүүн болж, тангараг өргөсөн. Тиймдээ ч хөөрхийг “оймсонд хавчуулагдсан” гэж мөн ч их гоочилсон доо. Харин дараагийн удаа буюу 2016 онд Орхон аймгийн 47 дугаар тойрогт МАХН-ыг төлөөлөн өрсөлдөж ялалт байгуулсан. Түүний хувьд энэ удаа МАХН-ын төлөөлөл хэмээн итгэсэн сонгогчдийнхоо итгэлийг алдаж, христэт итгэгчидтэйгээ л үлдэв бололтой. Учир нь мань хүн 2016 онд МАХН нэр дэвшигчиддээ тойргуудаа хувааж байх үед журмын нөхрөө “мөргөн” байж дээрх 47 дугаар тойрогт өөрийгөө “зоолгож” байсан түүхтэй.

Харин энэ удаа О.Баасанхүү гишүүнийг итгэл хүлээлгэсэн сонгогчдоос нь түрүүлээд МАХН-ынхан нь хөөж байгаа аж. Өчигдөр тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Тамгын газрын дарга М.Уламбаяр нар мэдээлэл хийсэн. Тэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, улстөрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн гэдгийг МАХН-ынхан онцолж байлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд ямар нэгэн улс төрийн нам хүчний гар хөл болж бага хурал нэрээр намыг хагалан бутаргах үйлдлийг удаа дараа үзүүлсэн.

Энэ нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байгаа гэдгийг тодотгож байсан юм. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Л.Мөнхсайхан “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдог зэрэг үндэслэлүүд нь намын гишүүн байх ёс зүйг зөрчиж байна. Тэрбээр ийм л ёс зүйтэй хүн” хэмээсэн агуулгатай мэдээллийг олонд түгээлээ.

Хэвлэлийн хурлынхаа үеэр Намын Их хурлыг зарлан хуралдуулах эрх нь зөвхөн намын дарга, намын Бага чуулганд байдаг. Мөн хэн нэгний зохион байгуулалттай, МАХН-ыг хагалган бутаргах гэсэн оролдлогод намын гишүүд автахгүй байхыг сануулж байгаа хэмээгээд хувийн эрх ашгаа МАХН, ард түмэн, сонгогчид, улс орныхоо эрх ашгаас дээгүүр тавьсан О.Баасанхүүд МАХН-ын нэрийн өмнөөс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй гэдгийг зарласан.

Ийнхүү парламентад МАХН-ыг төлөөлж суугаа гишүүн нь намын харьяалалгүй болох нь тодорхой болохын сацуу О.Баасанхүү гишүүн ч ганцаараа хүч хүрэхгүй байна хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гар утсаараа шууд дамжуулалт хийн, өөрт таалагдахгүй аливаа асуудлын талаар олон нийтэд хүргэж байгаа нь энэ хэмээн попордог үе нь өнгөрөх нь ээ.

Аливаа намыг төлөөлж парламентад “тухлах” эрхийг авна гэдэг ганцаараа попорч болдоггүйн жишээ болсон О.Баасанхүү гишүүний хувьд саяхан хүртэл УИХ-ын чуулганы танхимд хоёр дахь удаагаа сонгогдсон хүн хэрнээ одоо болтол дэгийн талаарх ойлголтгүй яваадаа ичээч хэмээн “ангийнхандаа” шоолуулаад авсан. Үнэхээр бусдыгаа бодвол илүү туршлагажсан байж болох талтай түүний хувьд УИХ-ын дэгийн тухай асуудлаас илүү өөрийгөө “од” болгох асуудал л илүү чухал байсаар сүүлийн 5 жилийг барж байх шиг байна.

Нэг үе О.Баасанхүү гишүүн мөн л МАХН-аас гарна, орно хэмээгдэж, намын дарга болох эсэх асуудал ч хөндөгдөж л байсан. Гэхдээ л асуудал огт хөндөгдөхгүй байсаар өнөөг хүрсэн. Харин энэ удаа МАХН-ынхан нэлээд дорвитой арга хэмжээ авахаар шийдвэрлээд байгаа бөгөөд эрхэм гишүүний хувьд өмнөх шигээ “од” болж аль нэг намд элсэх болов уу. Эсвэл сул гишүүний хувиар явах болов уу. Тэрбээр өчигдөр УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын парламентын бүлгийн даргын хувиар албан ёсны айлчлал хийхээр явсан. Тиймээс ирээд намаас хөөгдсөн эсэх талаар тайлбар эсвэл шууд дамжуулалт хийх биз ээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ppppp 2017-12-21 07:49:44
    baasanhuu gishuun het duruu ushulsen suh blaa
  • ЗОЧИН 2017-11-21 12:32:12
    ТЭРБУМААР ЗАРААД ӨӨР АЖИЛ ЭРХЭЛЭХЭД БОЛНО ДОО
  • irgen 2017-11-21 11:27:22
    bi gaihaad bh ene namiin nereer deeshee garsan bolgon ni naminhaa esreg vil ajillagaa yavuulah yum .yagad ingeed bdg yum
  • Baasanhyy baas zail!!! 2017-11-21 09:47:32
    Baasanhyyg zailuulsan ni deer dee!!!namiin chini neriig ch ikhe ch baastlaa daa!!ene hyn bol barimjaagyi ylas terjdeg etgeed baina lee!!namiin dargiinhaa esreg ...
  • 1 2017-11-21 07:54:31
    Баасанхүүгийн зөв өө. Энхбаяр шиг чөтгөрийн заавраар явна гэж юу байдгийн
  • иргэн 2017-11-21 06:45:10
    махн гэж юу байсан юм энхбаяр шаравдорж оюунбаатар баянсэлэнгэ удвал енее орилдог хуу эрдэнэжамьян гээд л дуусаа шуудээ хеегдлее гээд хохирох юм байхгуй
  • noko 2017-11-21 06:27:24
    herule boliod hodolmorlie
  • аа 2017-11-21 04:42:52
    Шалбааг шиг намаас эртхэн гарсан нь дээрээ.
    202.5.196.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Яарвал даарна 2017-11-21 03:40:29
    МАХН буруу л юм хийлээ дээ харамсана даа харамсана, Ганц ч болов суудал авчирсан хүн нь одоо энэ намыг тоох ХАРХ ч байхгүй болноо
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-11-21 03:38:36
    Udahgui ganbaatar bas huugduh boluu hehe
  • Бат 2017-11-21 03:20:27
    Баасанхүү минь бараг тэр дээр МАХН энхбаяртай хамт түүхэнд нэр л үлдэх байх одоо энэ намыг хэн тоох вэ