Хойд чиглэлийн галт тэрэг Зүүнхараа өртөөнд зогсохгүй

Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын иргэн Д-ийн таван үхэрт энэ сарын 16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ. Улмаар тус сумын Засаг даргын арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Одоогийн байдлаар шүлхийгээр өвчилсөн 120 үхрийг устгаж, 7156 үхэр, 1041 гахай, 1 ямаа, нийт 8198 мал, амьтныг вакцинжуулж, 1280 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.

Мөн Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн БСШУСЯ-тай хамтран тус сумын цэцэрлэг, сургуулийн хичээлийг өчигдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоожээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чулуундорж 2017-11-21 06:50:19
    Малын өвчнийг хөрш Хятадаас зориуд түгээдэг гэж хүмүүс ярьдаг. Тагнуулын алба үүнийг судалж үзмээр юм.Төр дээрээс нь үүрэг өгөх хэрэгтэй.