Олон улсын жишигт нийцсэн шүүхийн танхимыг нээлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох "Ногоон танхим” (Green hall)-ыг иж бүрэн тохижуулж, өчигдөр нээлт хийлээ. Нээлтэд ШЕЗ-ийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын дарга нар болон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, ЕТГ- ахлах референт Г.Сувдаа, Улсын Ерөнхий прокурорын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, судлаачид оролцлоо.

Уг жишиг танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм.

"Green hall” танхим нь шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй. Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэнэ. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.

21 аймаг дахь шүүхтэй цахимаар холбогдсон "Ногоон танхим” нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаараа ач холбогдолтой аж. Орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосноос гадна хэргийн оролцогчид болон ажиглагчид шүүх хуралдаанд тав тухтай оролцох, тохилог орчинг бүрдүүлж, эерэг сэтгэгдэл төрүүлэх үүднээс танхимын хана, багана, тавилгыг ногоон өнгөөр засчээ.

Жишиг танхимыг "Green hall” гэж нэрлэсний учрыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга "Польшид томилолтоор ажиллаж байхад Дээд шүүхийнх нь хуралдааны танхим ийм ногоон өнгөтэй байсан. Шүүхийн танхим ийм ногоон өнгөтэй байж болохыг хараад Монгол Улсын шүүхийн түүхэнд ногоон танхим тохижуулж "Green hall” гэж нэрлэсэн юм” хэмээн тайлбарлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-11-21 15:36:37
    шүүхийн танхим нь сайхан болоод байх юм шүүгч нь тахиан толгойтой тарган цацагт хяруул болсоор байх юм. сүүлийн хэдэн хэргүүд бүгд л эргэж буцсан юм болсон доо...