Төрийн өмчит компаниудын өр зээл 25 хувиар буурчээ
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар шинээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг байгуулсан нь төрийн өмчийн эзэнгүйдсэн бүртгэл хяналтыг сайжруулж, төрийн өмчит компаниудын удирдлагуудад хяналт тавьж эхэлсэн.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг 10,8 их наяд төгрөгийн өр төлбөртэй хүлээн авч нэг жилийн хугацаанд компанийн засаглалыг сайжруулан, хариуцлагыг дээшлүүлснээр өр төлбөрийг 2 их наяд төгрөгөөр буюу 25 хувиар бууруулж чадсан. Мөн төрийн өмчит компаниуд 2016 оны эхний хагас жилд 15,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж орлого 56 хувиар өссөн нь хариуцлагын тогтолцоог чангатгаж, үргүй зардлыг бууруулж хяналтыг сайжруулж   төрийн өмчит бүх компаниудын 60 хувь нь ашигтай ажиллаж эхэлжээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-21 03:23:57
    Төрийн өмчинд татвар төлөгчид хяналт тавих ёстой Монголд энэ мех байхгүй одоо ПАРАЛАМЕНТ аа хоер танхимтай болгох энгэж Үндсэн хуулинд оруулах