АГААРЫН ЧАНАР: Толгойт орчимд их бохирдолтой байна

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж буй.

Тэгвэл агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 08.00 цагийн байдлаар Толгойт орчимд агаарын чанарын индекс их бохирдолтой буюу 456-д хүрчээ.

Харин МҮОНРТ, Амгалан, Бөхийн өргөө, 100 айл орчимд өнөө өглөөний байдлаар бага зэргийн бохирдолтой байгаа аж.



Агаарын чанарын индекс 401-500-ын хооронд буюу их бохирдолтой үед удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрдэг  байна. Иймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн цэвэр агаарт салхинд гарах, àрхаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг õугацаанд нь уух шаардлагатайг мэргэжлийн байгууллагийнхан анхааруулж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-11-21 03:55:37
    шууд зураг төсөв гаргаад орон сууц барих тендер зарлаад нүүхгүй гэсэн айлын өөр хотоос зайдуу газар өгөөд шийдээсэй. утаа улам нэмэгдэнэ
  • Бат 2017-11-21 02:29:13
    Би амьд явмаар байна үүнд өртөг хэрэгтэй иймд хотын хүн амын эсвэл өрхийн яндангийн татвар буй болго татвараа төлөх нь хотод амьдраг