Хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна
Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль эрх зүйн хэлтэст Хөрөнгийн удирдлага, эх үүсвэрийн асуудал хариуцсан хуульчийн орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Банкинд эх үүсвэр бүрдүүлэх, нөөцийн удирдлага, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх.

Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
  • Олон улсын болон бизнесийн гэрээ боловсруулах чиглэлээр мэргэшсэн;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
  • Төрийн албан хаагчийн анкет /1-р маягт / болон CV
  • Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар/ 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү.
Анкет, материалыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн  өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг:        Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих:     [email protected]
Утас:               (976)-11-7013-0516 /554/                              
Факс:              (976)-11-7013-0602
 

 
 
 
Бусдад түгээх
  • gplus