Их хурал зорилгоо биелүүлэх үү
 

Монголын улс төрийн хамгийн том нам намаа удирдах хүнээ тодруулах тоглоомын дүрмээ боловсруулж байна.  Нам гэдэг бол эрх ашгийн маш том хүрээлэл, нэг ёсондоо маш том бизнес.  МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгчдийн гарт 2020 он хүртэлх энэ улс орны хувь заяа бий. Тэд энэ удаа МАН-ын даргыг сонгоод зогсохгүй цаашдын засаг төрийг хэн гартаа атгаж явах вэ, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН яаж оролцох вэ гэдгийг шийднэ. 

Иймээс энэ удаагийн намын даргын сонголт түүхэн сонголт болно гэдгийг тэд мэдэж байгаа. 

Өчигдөр намын дарга М.Энхболд Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал,  Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино.Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна” гэсэн юм. 

Мөн хотын дарга С.Батболд “Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “МАН түүхэндээ анх удаа эв нэгдлийн таарамж муутай, хоёр тийшээ харсан, нэг хэсэг нь  сөрөг хүчинтэй нийлж, Засгийн газраа унагаасан байдалтайгаар Их хурлаа хийж байна.  Их хурлын хүлээлт их том байгаа. Хэн нэгэн хувь улстөрч, аль нэг бүлэг фракцыг биш МАН-ын том эрх ашгийг хөндсөн шийдэл гараасай гэж хүсч байна.  Энэ удаагийн их хурлын хамгийн чухал зүйл бол эвдэрсэн намаа яаж эвлүүлж, нэгтгэж авах вэ гэдэг асуудал. Асуудлыг тойрохгүй, шууд барьж аваад үнэн мөнийг яриад шийдэлд хүрсэн их хурал байгаасай гэж хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Ийнхүү тэд Их хурлаараа намд тулгамдаж байгаа асуудлаа шийдэх, шинэчлэлийн зорилтуудыг ярилцахаар чуулж байна. Өнөөдөр монголын нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байгаа. Тэд эрх  баригч хүчин 2020 онд ялалт байгуулахын тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн төлөө тогтвортой байдал эв нэгдлийг хангах чухал. Нэг үгээр энэ удаагийн Их хурал эвдэрсэн намаа эвлэрүүлэх чухал үйл явц.  Иймээс шинээр сонгогдох намын дарга эв нэгдлийг хангах эрхэм байх ёстой. Тэдний хувьд энэ түүхэн сонголт байна. Одоогоор МАН-ын дараагийн даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, МАН-ын гишүүн Г.Майцэцэг нар нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. 

Эдгээр нэр дэвшигчдийн хэн нь МАН-ын эв найрамдлын бэлэг тэмдэг болж, Их хурлын зорилгыг биелүүлэх бол. Яг одоо бол МАН-ынхан их эвлэрлийг хүсч байна. Тэд энэ хүслээ биелүүлэхээр намын шинэ даргаа сонгоно. Харин тэр нь хэн байх вэ? 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэн 2017-11-21 09:05:55
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2017-11-21 03:43:30
    Ter haraaliin ug bichsen mal haanaas garsan bol
    202.179.2.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Галданбошигт 2017-11-21 03:40:50
    Намаасаа олигархийн бүлгийн МАФ-уудаа зайлуулж чадаагүй цагт АМЖИЛТ ОЛОХГҮЙ.Намаа цэвэрлэх хэрэгтэй.
    66.181.182.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-21 02:56:50
    Зорилгоо биелүүлнээ энгэх л гэж хуралдаж байгаа амжилт
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • B.Enhboldiig demjigchdiin huudas 2017-11-21 02:38:26
    ene golognuuded ymar ymnii shinechlel baih ve dee. ongorson shonjingoo arhi gudarsan suragtai.
    202.9.43.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-21 02:35:57
    Пи.зда царайлсан малнууд.
    66.181.172.86
    Мэдэгдсэн Хариулах