Ц.Энхжин: “Шилдэг 15“-д багтана гэдэгтээ итгэлтэй байсан
“Дэлхийн мисс-2017” тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан Ц.Энхжин өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр онгоцноос буусан даруйдаа сэтгүүлчидтэй уулзаж, баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ц.Энхжин "Юуны түрүүнд Монголчууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн намайг чин сэтгэлээсээ дэмжсэн бүх хүмүүст баярлалаа.
 
Монголчууд бид гурван саяулаа ч гэсэн Дэлхийн миссийн тэмцээнээс гурван шагналыг авч чадлаа. Энэ бол маш том амжилт юм.

Миний хувьд Дэлхийн миссийн тэмцээнд бүх хүч чадлаа дайчлан оролцсон. Тиймээс харамсах зүйлгүй. 24 жилийн туршид өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг хичээж явсны үр дүн маань гарсан. Тиймдээ ч долоон шалгаруулалтын зургаад нь шилдэгт шалгарж чадлаа" гэв.

Мөн тэрбээр шилдэг 15-д багтана гэдэгтээ итгэлтэй байсан ч хамгийн эхэнд дуудагдана гэж бодоогүй байсан тухай баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
 

Түүний “Дэлхийн мисс-2017” тэмцээнд гаргасан амжилтууд:

 
  • Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан,
  • Miss Multmedia төрлийн ялагч,
  • Beauty with a purpose TOP -20,
  • Miss Sport төрөлд TOP -8,
  • Miss Top Model төрөлд TOP -30,
  • Dances of the World TOP -5,
  • Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарсан.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2017-11-21 04:19:03
    SAIN BSAN SHUU. TSAASHDIINHAN AJIL AMIRDALD AMJILT HUSEYE
    112.72.12.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-20 13:32:58
    Даруу зан л хүнийг чимдэг юм шүү миний дөө
    103.57.92.243
    Мэдэгдсэн Хариулах
  • onom 2017-11-20 10:06:55
    sain bna oo. jooxon oxin gexed ain.
    202.70.34.30
    Мэдэгдсэн Хариулах
  • sain bailaa! 2017-11-20 09:52:21
    yneheeriin sain orolzloo,dyydeen bayar hyrgey,
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2017-11-20 09:31:00
    Амжилт хүсье
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах