
Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт жиндээ дэлхийн чансааны 26-д эрэмбэлэгдэж эхэллээ. Тодруулбал, мэргэжлийн боксын хагас хөнгөн жингийн дэлхийн чансаанд 1502 боксчин багтдаг. Харин манай тамирчны хувьд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулан хувийн амжилтаа ахиулсаар байна.
Тэрбээр өнгөрөгч ням гарагт Филиппиний боксчин “Алх” хочит Хармонито Дела Торретэй тулалдаж, 3:0 харьцаатайгаар ялснаар ес дэх ялалтаа авсан билээ.
Б.Орхон