Швейцарь дахь Монголчууд хандив илгээжээ

Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан Швейцарь улсын Женев хотод амьдарч буй Монголчууд хандивын аян өрнүүлж, орчин үеийн хүчин чадал бүхий /DJI Phantom4 PRO/  нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Тус төхөөрөмжийг шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг, Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл Б.Саранцэцэг нар гардуулан өгсөн юм.

Дээрх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг худалдан авахад Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч байгаа 43 монгол иргэн нэгдсэн бөгөөд нийт 4,3 сая төгрөгийн хандив цугларчээ.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь гамшиг ослын голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлох зэргээр алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зОЧИН 2017-11-20 07:05:45
    оюунбаатар ГЭЖ долигонуур албан тушаалын төлөө амиараа тэмцэгч юугаа хийж явна??????
    124.158.112.79
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-11-23 01:12:16
      Тиймээ
      202.21.118.174
      Мэдэгдсэн Хариулах