Өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах вэ
Үс сайхан бол зүс сайхан хэмээх үг бий. Тэгвэл улирал бүхэн хүний үсэнд өөр өөрөөр нөлөөлдөг аж. Ялангуяа  +40 хэмээс -40 хэмийн халуун хүйтэнд зохицож амьдардаг бидний хувьд  үсээ улирал бүрд өөр өөр үсний арчилгаа  шаарддаг. 

Ингээд та бүхэндээ өвөл  үсээ хэрхэн  арчлах тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 
Өвлийн улиралд хүний үс  чийгээ байнга алдаж байдаг тул чийгшил сайтай  шампунийг сонгоорой. 

1.    Долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй  шампунийг заавал хэрэглээрэй 

2.    Нойтон үстэй гадна гарч хэрхэвч болохгүй. Толгойны өвчинтэй  болохоос гадна үс хугарах  аюултай 

3.    Химийн бодис ихээр агуулсан  шампунь үсийг цахилгаанжуулж, хуурайшуулдаг учир өвөлд ийм шампунь сонгоод хэрэггүй 

4.    Өвөлд  үсээ сул задгай тавих гэсний хэрэггүй. Үс нь өвлийн үстэй хувцастай цахилгаанжиж хуурайшдаг байна.    
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.