Төрийн далбаагаа мандуулж, их цагаан тугаа цэнгүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. Өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол боллоо. Үүний дараа  10.00 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болсон юм.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос  Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв.

Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан заллаа.

П.ГЭРЭЛ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • М.МӨНХБАТ 2017-11-20 07:32:28
    Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн үнхээр сайн өдөр, сайхан өдөр таарлаа.Өвөлжөөндөө буусан малчид өнтэй сайхан өвөл болоосой гэж хүсэн сүүн цацлаа өргөсөөр суун...
  • Дорнодын иргэн 2017-11-19 05:44:40
    их цагаан сүлдээ цэнгүүлсэн сайхан нарлаг өдөр бна аа.Өвлийн эхэн сарын гэхэд дулаахан нартай сайхан өдөр тохиолоо. Монгол улс үүрд мандан бадарч хөгжин цэцэглэ...