
Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” өчигдөр болж өнгөрлөө. 67 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдсан юм. Энэ удаа дэлхийн өнцөг булан бүрээс 118 орны гоо бүсгүйчүүд “Miss World 2017” титмийн төлөө өрсөлдлөө. Энэ жилийн Дэлхийн гоо бүсгүйгээр Энэтхэгийн мисс Мануши Чиллар шалгарч, дэлхийн миссийн титмийг хүртлээ. Харин дэлхийн миссийн шилдэг тавд Англи, Кени, Мексик, Энэтхэг, Францын миссүүд шалгаран үлдсэн юм.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин амжилттай оролцож Шилдэг 15-д шалгарсан амжилтыг үзүүллээ.



Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин амжилттай оролцож Шилдэг 15-д шалгарсан амжилтыг үзүүллээ.



П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн