Төмөр зам болон агаарын тээврийн орлого өсчээ

Төмөр замын тээврээр энэ оны эхний 10 сард 18.4 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2.2 сая хүн тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.3 сая тонн, зорчигчид 0.4 мянгаар өссөн үзүүлэлт юм. Харин өмнөх сараас тээсэн ачаа 165.8 мянган тонн, зорчигчид 20.0 мянган хүнээр тус тус өссөн байна.

Төмөр замаар нийт тээсэн ачаанд 2017 оны эхний 10 сард дотоодын ачаа 40.9 хувь, экспортын ачаа 35.3 хувь, импортын ачаа 10.4 хувь, дамжин өнгөрсөн ачаа 13.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс дамжин өнгөрсөн ачаа 1.0 пунктээр өсөж, экспортын ачаа 0.6 пункт, дотоодын ачаа 0.4 пунктээр буурчээ

Тус салбарын орлого 2017 оны эхний 10 сард 432.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд өргөн хэрэглээний хүнсний бараа болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр энэ оны эхний 10 сард 2.5 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 700.3 мянган хүн тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 15.4 тонн, зорчигчид 127.6 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм.

Агаарын тээврээр 2017 оны эхний 10 сард дотоодод зорчигчид 262.7 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 68.8 мянга, олон улсад зорчигчид 437.6 мянга болж, 58.8 мянган хүнээр өсчээ.

Тус салбарын орлого энэ оны эхний 10 сард 278.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.5  тэрбум төгрөгөөр өссөн байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lord 2017-11-21 17:11:24
    JIGJIDNYAMAA HOERDOH PUREVBAATAR YUM BILEE
    66.181.190.222
    Мэдэгдсэн Хариулах
    • Tzamchin 2017-11-21 23:37:19
      Chi bitgii tegee. bitgii hunii baas luu eree tavihaj oroo
      27.123.214.83
      Мэдэгдсэн Хариулах
  • БНМАУ 2017-11-19 17:06:02
    ЭНЭ ЖИГЖИДНЯМ АРАЙ ГАЙГҮЙ НЬ ЮМ БАЙНА ЛЭЭ
    202.72.245.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Tumur zamchin 2017-11-18 08:17:08
    UBTZ-n darga jigjidnyamaa-n gavia shuu dee. UBTZ-n gol uureg bol achaa teeverleh bolon achaagaa oloh asuudal shuu. Meregjliin teeverchin hun iim l bna. Amjilt. ...
    27.123.214.80
    Мэдэгдсэн Хариулах