“Монгол бахархлын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу арваннэгдүгээр сарын 19-ний ням гарагт тохионо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн зарлигаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Тус зарлигт Эзэн богд Чингис хааний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан юм.

Түүнээс хойш энэ жил зургаа дахь удаагаа “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Энэ өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд болох юм.
 

Цаг Зохиогдох арга хэмжээ Хаана
10:00 Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол Чингис хааны талбай
10:10 Монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт Чингис хааны талбай
10:40 Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол Чингис хааны талбай
11:40 Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө
12:30 Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна Чингис хааны талбай
12:40 Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ Чингис хааны талбай
12:50 Төрийн тулганы гал бадраах ёслол Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр
14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөө
17:40 Төрийн далбаа буулгах ёслол Чингис хааны талбай
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1000 2017-11-18 12:16:39
    Аргагүй инээдтэй хөтөлбөр юм байна. нууц товчоог цээжлүүлбэл арай дөнгүүр баяр болох юм даа.
  • батаа 2017-11-18 07:15:42
    Монгол улс хүчрхэг улс одоо айх зүйл бол хятад улс би хэзээ айхгүй монгол улс хятад улс биш 2025 он хятад улс сөнөөж монгол улс нэр дэлхий нэр гараа монгол улс ...
  • ZOCNIN  2017-11-18 06:36:51
    ULAAN BAATAR ROWER BGUULAX TSAG BOLJEE.. ULAANBAATARCNUUD TODIIGYI GADNIIHAN GARCN HOTIIG HARJ TENDEE SUUJ KOFE . HOOL IDDEG RESTORANTAI TIIM TOWER HEREGTEI SAN...