Т.Батхүү гурван сая төгрөгийн эзэн боллоо

“25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны долоо дахь хэсгийн ялагч өчигдөр тодорлоо. Энэ удаагийн дугаарт Нарантуул олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, “Наран” рестораны захирал С.Дэлгэр нар оролцож, арван хоногт хэн нь бага мөнгө үрэхээ үзсэн юм.

Оролцогч Т.Батхүүгийн хувьд уг шоунд ялвал шагналын мөнгөө АШУҮИС-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна гэсэн бол С.Дэлгэр "Сарнай" хүүхдийн төвийн бүтээн байгуулалтад хандивлана гэж байсан.

Ингээд тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад тэрэгчин Т.Батхүү 320 төгрөгийн зөрүүгээр ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн боллоо. Мөн үүгээр зогсохгүй түүний өрсөлдөгч С.Дэлгэр "Охиныхоо сургалтын төлбөрт зарцуулаарай" хэмээн 500 мянган төгрөгийг бэлнээр өгсөн юм.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-20 05:18:13
    Batxuugn avgai noxroo zard amdardag saixan zalxuu archaagui xuuxen bxiin xania buruu songovol neg xinii nasnii bool boldog yum bn.
  • deger mundag 2017-11-19 13:01:20
    Delger mash mundag bolovsroltoi, germani aldartai tom surguuli togsson olon ulsin huulich mergjleeree germand olon jil ajillasan hun.. mundag
  • би 2017-11-19 02:07:38
    Дэлгэр эхний уулзалтаараа өөрийгөө ялагдсанаа мэдээд маргааш нь батхүүл хоол аваачиж өгөөд бараг ам руу нь хиийхнээ ДЭлгэр худлаа зальтай хүүхэн
  • 21 2017-11-18 12:24:40
    21 000 ээ 2 100 000 болгоод өдөрт 50 000 төгрөг үрүүлээд үз дээ.
  • Дэлгэр таалагдсангүй 2017-11-18 09:36:39
    Дэлгэрийн сүүлд хэлсэн үгнүүд ёстой таалагдсангүй "өрөвдөөд,ийм гэр бүлд өсөөд" ч гэх шиг тэнэг юм яриад бсан. Зүгээр л хөдөлмөрч мундаг аав, охин бн гэнэ биз...
  • Ээгий 2017-11-18 09:10:53
    С.Дэлгэр бүсгүй ч сайн арвич хямгач хүн байна Охиных нь сургалтын төлбөрт нэмэр хандив өгч байна гэдэг чинь аргагүй л хүн чанар сайтай амьдрал ойлгодог хүн б.а...
  • ЗОЧИН 2017-11-18 07:02:26
    ЖИНХЭНЭ МОНГОЛ ААВ ШҮҮ ТА . ТАНД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ