“Хүсээгүй дайныг зогсооё”

Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр-ийг жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх” өдрийг НЭМҮТ, Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэлин хийд, “Сүүн гол зам” ТББ болон Монголын Land cruiser клубтэй хамтран дөрөв дэх жилдээ Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор өнөөдөр зохион байгууллаа.

Зам тээврийн ослоор дэлхийд жилд дунджаар 1.3 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 10-15 насны өсвөр насныхан болон 15-24 насны залуучуудын үхлийн тэргүүлэх шалтгаан болж, өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. 2016 онд манай улсад  нийт 107559 осол гэмтлийн тохиодол бүртгэгдснээс   17197  буюу 16 хувь нь зам тээврийн ослоос шалтгаалсан байх бөгөөд энэ нь  нийт осол гэмтлийн шалтгааны хоёрдугаарт орсоор байна.

2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30588 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16,8 хувиар буурсан байгаа боловч амь насаа алдсан 431 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурван хувиар өссөн бөгөөд ослын улмаас 980  хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж,  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум 192,6 сая төгрөгийн  хохирол учраад  байна.  

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд үүрэн телефоны операторуудаар дамжуулан иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мессеж хүргэх зэргээр ослын хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг зохион байгууллаа гэж ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАнаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold 2017-11-17 15:35:22
    Хүний амь авдаг учраас автомашин, мотоциклын хэрэглээг таслан зогсооё. Хууль гаргая.
    66.181.179.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen  2017-11-17 13:44:32
    Gol asuudal ni huduu oron nutgiin zamiin chanar muu, nariin, sogtuu joloochid huleelgeh hariutslaga sulaas bolj baigaa shuu!!!
    103.10.23.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2017-11-17 12:22:22
    Naad gartsan deer khumuusee gargadag bolgoochee. Ukhekh gej baigaa yum shig dairsan mashinuud, dandaa yavgan khunluugee chagnaaldaj kharaaj darmtalna.
    122.201.21.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Mdmdm 2017-11-17 10:46:05
    Zamiin temdeg temdeglegeegee sain hiigeechee. Deerees ni joloonii kursuudee saijruulaachee zam deer galzuugiin emnelegt bgaa yum shig humuus ih yavj bnaa.
    66.181.183.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2017-11-17 10:10:22
    Авто засварын өндөр мэргэжилтэнүүдийг олноор МСҮТ-д бэлтгэж, бага үнээр олон түмэнд шуурхай үйлчлэх ато засварын газруудыг олноор байгуулах хэрэгтэй.
    103.57.94.113
    Мэдэгдсэн Хариулах