Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Хотын дарга С.Батболд “Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах”-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо.

Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг тодотгон хэлж байв. Мөн иргэдийг удаан хүлээлгэдэг явдлыг таслан зогсоож, өглөө оройн оргил ачааллын үеэр иргэдийн зорчих эрэлтийг хангах ажиллахыг даалгаж, энэ чиглэлээр Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн албатай хамтран санал боловсруулж яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчтэй 1, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 937 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж,  өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг хийсэн. Нийтийн тээврийн автобус авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхээр зорчихоор шийдвэрлэгдсэн замуудад нэгдүгээр эгнээнд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна” хэмээн Д.Отгонбаатар дарга танилцууллаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-18 01:38:59
    Орой өглөөний цагаар толгойт-6 чиглэлийн автобус иргэдийг удаан хүлээлгэдэг. тамхи татдаг, зарим автобус буудлаа зарладаггүй, гэрлэн зарлал нь ажилладаггүй
  • зочин 2017-11-17 14:43:32
    Автобусны жолооч нар замын турш утсаараа ярьж, тамхи татаад байхийн. Дүнжингарав III-IV хорооллын 51 дугаартай автобуснууд бүтэн цаг хүлээлгэж байна. Тоог нь...
  • зочин 2017-11-17 10:06:09
    Автобусны үйлчилгээг сайжруулах нь маш зөв санал байна. Зогсоол дээрээ удаан зогсохгүй суудлын бүрээсээ угааж цэвэрлэх шаардлагатай
  • f 2017-11-17 08:08:23
    yag unen udur shal hudlaa buunuuruu yawaad oroi bolhoor alga bolchino neg taldaa garsan gj hutsna 4-10 minutiin zaitai yawdag gj hsaana 1 tsag bhullej bj irj bn...
  • ЗОРЧИГЧ 2017-11-17 07:42:15
    Автобусны цэвэрлэгээ, сандлын бүрээсээ угааж сольж байгаачээ мөнгөнөөс хамаарахгүй наад захын ажлаа хийгээчээ