Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж байна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт 14.00 цагаас эхлэх байсан ч хойшилж, 14.30 цагаас эхэллээ. Хуралдаанаар нийт үндсэн гурван асуудал хэлэлцэж байна. Үүнд нэгдүгээрт, нийслэлийн бүтээн байгуулалтын асуудал, хоёрдугаарт нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудал, гуравдугаарт төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх тухай байв.
Бүтээн байгуулалттай холбоотой эхний асуудал нь дотроо найман дэд агуулгатай аж.

Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хийлээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нийслэлийн бүтээн байгуулалтын ажил болоод замын ажил ямар шатандаа яваа талаар газар дээр нь очиж танилцсан. Иймээс энэ хурлаар  зам засварын ажлыг гүйцэтгэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг хөндөж тавьлаа.

Тухайлбал, Богд уулын арын замыг тавих явцад зарим нэгэн хувь хүн албан байгууллагууд дур мэдэн замын доогуур нүх ухаж, улсад олон сая төгрөгийн хохирол учруулсан байна. Иймээс нийслэлийн бүтээн байгуулалтыг үл тоон, тавьсан замыг нь сэндийчиж эвдэлж байгаа байгууллагууд хариуцлага хүлээлгэхээр болов.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.