Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.5 их наяд төгрөгт хүрчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 10 сард 10.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9  их наяд төгрөгөөр өслөө гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.2 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 1.0 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2017 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс алт, молибдений баяжмал, буталмал чулуу, нүүрс, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.4 хувиас 60.1 хувиар өсчээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт архи, шар айраг, зүсмэл материал, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, банш, бууз, малын тэжээл, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.2 хувиас 3.6 дахин өссөн байна.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт 6.4-22.8 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, вакуум цонх, хаалга, хиаман төрлийн бүтээгдэхүүн, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.5-16.8 хувиар буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2017 оны эхний 10 сард 12.5 их наяд төгрөгт хүрч, 8.4 их наяд төгрөг буюу 67.0 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-18 01:36:36
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Бат 2017-11-17 05:36:13
    Энэ том цооны цаана нүүрс байгаа шүү дээ