МАН-ын дараагийн дарга хэн бэ
МАН-ын 28 дугаар Их хурал  энэ сарын 20-21 өдрүүдэд болно. МАН-ынхан энэ Их хурлаараа намын даргаа шинээр сонгох юм.

МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа “Ажлаа өгнө” гэдгээ мэдэгдсэн. Иймээс улс төрийн ууган хүчний дараагийн дарга хэн байх вэ, гэх таамаг энэ өдрүүдэд хөвөрч байна. Харин өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэгвэл Д.Хаянхярваатай хэн хэн өрсөлдөх вэ?

Эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Т.Аюурсайхан нарын хүмүүсийн нэр яригдаж эхлээд байна.

Тэгвэл эдгээр хүмүүсийн хэн нь хэн бэ? 

У.Хүрэлсүх

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдоод байна. МАН-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайдаа намын даргын суудалд суулгах санаархал бий. У.Хүрэлсүхэд ч “МАН-ын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн дүрмийн заалтаар түрээ барьж, намын удирдлагыг гартаа авах ойрын зорилт нь. Түүнийг намын дарга болгохоор “зүүний хүч”-нийхэн орон нутагт суртал, ухуулга хийсээр байгааг эх сурвалжууд бичиж байна. 

У.Хүрэлсүх нь 2012 оны сонгуулийн дараа МАН-ын генсек, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзан харийн орныг зорьсон. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд намдаа ялалт авчирч чадаагүй учир хариуцлага хүлээх ёстой гэдэг үүднээс МАН-ын генсекийн албаа хүлээлгэн өгсөн. Тэр гэр бүлийн хүнээ Солонгос Улсад урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан юм. Ингэж хэсэг чимээгүй амьдарсан тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Шадар сайдын үүрэгт албыг хүлээж авсан. Жилийн дараа энэ албаа мөн л өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Үүний дараа тэр Ерөнхий сайдын суудалд тухалж чадсан. Харин одоо намын даргын эрх мэдлийг атгахаар сэтгэл шулуудчихаад байгаа. Энэ зуур түүний толгойлдог “Зүүний хүчнийхэн” илд далд суртал ухуулгаа идэвхжүүлсээр байгаа гэх мэдээлэл гарсаар байна. 

Д.Хаянхярваа

УИХ-ын 2016 сонгуулийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийг Д.Хаянхярваа толгойлох болсон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэр УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдав. УИХ дахь бүлгийн 65 гишүүний эв нэгдлийг хангаж чадахгүй байгаагаас харахад түүнд намын даргын алба ахдана гэвэл буруу хэлсэн болохгүй. 

Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашиж байх хугацаандаа тус аймгийн төсвийн мөнгөнөөс  800 сая төгрөг бүлэглэн хувьдаа завшсан хэрэгт холбогдсон асуудлаас эхлээд түүнийг тойрсон элдэв хараан бараан түүхийг шил дарааллан хөвөрнө. Харин мань хашир энэ бүхнээс төрийн сэнтийг түрий барин эвтэйхэн мултарч чаддаг. Харин түүнд намынхан дэмжлэг үзүүлж, намын даргын суудалд суулгах эсэх нь эргэлзээ дагуулж байна. 

С.Бямбацогт

Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС, Нидерланд улсын Маастрихтын Их сургуулийг тус тус төгссөн эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. Бизнесийн амьдралаас УИХ-д хөл тавьсан эрхмүүдийн нэг. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Энхболдоос бүлгийн даргын албыг хүлээн  авч байсан. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ынэ сонгуулийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашсан. Түүнийг намын даргад өрсөлдөхөөр зэхэж байгаа тухай яригдаж байгаа ч энэ тухай С.Бямбацогт албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

Т.Аюурсайхан 

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа намаа шинэчлэх хүсэлтэй залуусыг толгойлж байсан хүн бол Т.Аюурсайхан. Тэр МАН-ын 27-р Их хурлаар М.Энхболдтой намын даргад өрсөлдөж байв. Т.Аюурсайханы хувьд 1975 онд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Одоо МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны Бодлогын зөвлөлийн дарга. Турк, Япон, БНСУ-д суралцаж төгссөн. Англи, орос, турк, солонгос, япон хэлийг чадмаг эзэмшсэнээс гадна Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаар ажиллаж, хувь хүний төлөвшил болоод төрийн албаны дадал суусан илүүрхэл түүнд бий. МАН-д улс төрийн ажилтнаас Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, намын үүрийн даргаас Нийслэлийн хяналтын хорооны гишүүн, намын Бага хурлын гишүүн хүртэл ажилласан. 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, дүүргийн хурлын төлөөлөгчөөс хурлын хорооны дарга, дүүргийн Засаг дарга хүртэл дэвшин ажилласан намтартай. Харин УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залраад авсан. Энэ удаад ч түүнийг намын даргад өрсөлдөхөөр зэхэж байгааг эх сурвалжууд хэлж байна. 

П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗӨВЛӨГӨӨ ном 2017-11-20 00:42:56
    ЗГ-ын XI байрны номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө ном байна лээ. Үнэ нь 5000 гэнэ. Бас сорилын ном байна лээ. ...
  • Бямбаням 2017-11-19 11:38:14
    Хүрэлсүх байсан нь дээр.
  • HAYN gishuun 2017-11-19 09:06:13
    Mdeeej hamgin zow songolt HAyn gishuun shuuu dee
  • Magnai 2017-11-19 08:29:19
    Sanal asuulga gogo deer yvaad bgaan bnlee shdee Hurelsuh 41huvi, Haynhyrvaa 49huvitai yvj bnlee olonhiin ihenh mass ni Haynaag demjij bn
  • dendev 2017-11-19 08:26:30
    hayanhyarvaag denjiidaa
  • Hudermunkh 2017-11-19 08:23:21
    Haynhyrvaag demjij bnoo
  • saiko 2017-11-19 08:22:19
    hen garah ni tiim chuhal yumu yarshig adilhan l uuj idehee bodno biz
  • zochin 2017-11-19 08:19:48
    Oor ooriin ajilaa hiisen ni deer said ni saidiin ajilaa, namiin ajilaa namiin darga ni hiih estoi iluu yumand shunaad hereggui
  • Нямаа 2017-11-19 08:18:41
    Хүрэлсүх засгийн газраа удирдаад Хаянхярваа намаа удирдаад явбал яадийн. Одоо ардын намын байдал хэцүү л бгаашдээ.
  • Khuder  2017-11-19 08:18:35
    Khurelsuhiin CV uneheer bohir bulihao ihtei itgehed hetsuu hun l dee Hayanaa bol arai l deer
  • Аюурсайханы анд.  2017-11-19 08:18:06
    Эд нар дундаас Хаянхярваагаас өөр олигтой хүн алга. Аюурсайхан мэт бол арай болоогүй Хүрэлсүх ч мөн ялгаагүй. Бямбацогтыг бол бүр тоож ч авч хэлэлцэхгүй.
  • Zochin 2017-11-19 08:16:51
    Hurelsuh battulga 2 tsaanaa yu tolowloson bga boldo mongol ulsiin toloo law bish oorsdiin erh ashigiin toloo dargiin suudald shunaj bga n ilt
  • Баатар 2017-11-19 08:15:23
    Олигтой хүн алгадоо Эндээс Хаяангаас өөр хүн алга доо
  • Baatar 2017-11-19 08:15:03
    Hvrelsvh.namiin darga hiij chadahgviee ayursaikhan bvrch chadahgvi namiin togoond chanagdaagvi hvmvvs shvvdee
  • Болд 2017-11-19 08:13:22
    Гол хоёр өрсөлдөөн Хүрэлсүх Хаянхаярваа 2ийн хооронд явагдах болов уу?
    • Хурц 2017-11-19 08:15:59
      Ардын намын тагнууль топор хүрэлсүх ардын намын дарга болвол одоо арай биздээ.
  • dulamsurenjaw 2017-11-19 08:10:54
    hurelsuh l bish bol hen ch bsan yahaw dee
  • Цэнд 2017-11-19 08:10:03
    Аюурсайханд намын даргын суудал арайл ахдах блгүйдээ.
  • Хулгар 2017-11-19 08:09:39
    АН-н бууны нохой, намаасаа урвагч Хүрэлсүх яаж ичихгүй нэр дэвшдэг байнаа? Эсвэл намын гишүүдээ худалдаад авцан юм уу?
  • Haltar tsarait 2017-11-19 08:08:15
    Ardiin namiin tagnuul battulgiin baruun gar hurelsuh ardiin namiin dargaar songogdvol mongol uls MANANgiin daranguild ulam gun jiveh busuu
  • Дэлгэр 2017-11-19 08:08:04
    Хүрэлсүх л лав биш шүү. Нэр дэвшигч нараас хамгийн гайгүй нь Хаянхярваа л бна. Хүрэлсүх л биш бол тэгээд болно доо.
  • zochin 2017-11-19 08:06:28
    haynhirvaa deer bhoo
  • TOPOR 2017-11-19 08:05:40
    65iin bulegleliig hayanhayrvaa bish 66dah hun nuraasan shdee ter hun ni hen gdg ni oilgomjtoi bizdee????????????????????????????????
  • XAYNAA 2017-11-19 08:04:13
    XAYNAAGAAS TSEWERXEN XUN ALGAA
  • zochin 2017-11-19 08:02:43
    yuun byambatsogt wee
  • zochin 2017-11-18 11:47:13
    Аюурсайханд найдахаас еер хун алга байна.
  • ШУКА  2017-11-18 02:43:35
    ТҮРҮҮЧИЙН ДАРГА НАР ШИГЭЭ ХУВЬДАА БАЯЖИЖ АВАХ ТЭРГҮҮН ЗОРИЛОГТОЙ ХҮМҮҮС Л БАЙНА .
  • MAXH 2017-11-17 10:48:04
    32-ын бүлэг, 30 гэр бүлийн төлөөлөл ,МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн до...
  • нээрээ 2017-11-17 08:45:57
    ер нь намын дарга нь ерөнхий сайд байх шаардлагагүй нам нь намыхаа ажлыг сайд нь засгаа засаглавал яасан бэ
  • Zochin 2017-11-17 07:07:30
    Hurelsuh boloh n todorhoi shu de
  • нам бус 2017-11-17 05:23:29
    Т.АЮурсайхан
  • irgen 2017-11-17 04:40:43
    Paldag hayn hereguie holio bantan hutgaj samaraad hayna.
  • иргэд 2017-11-17 04:35:29
    У.Хүрэлсүх намтай-засагтай нь аваад явахаар дээд тэнгэрээс заяагдсан хүн мөн,олон долоон юм бүү ярьцгаа
  • Зочин 2017-11-17 04:32:41
    Хүрэлсүх намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээрдээ
  • ТАНАЙ НАМЫН ИРЭЭДҮЙ УЧИР САЙН БОДДОО МАН 2017-11-17 03:34:51
    А НЬ АРАЙ НОЁН НУРУУТАЙ ХАРАГДАХ ЮМ ЗАЛУУ Ч ГЭСЭН Б НЬ ЖААХАН ХЭРҮҮЛЧ БОЛОВЧ БАС БОЛОХ ЮМ НӨГӨӨ Х НҮҮД Ч ХОЛЬБИРСОН НОЁН НУРУУГҮЙ Л ХҮМҮҮС ХАРАГДАХ ЮМ ДАА
  • bold 2017-11-17 03:29:42
    khurelsukhed erh medliig n ogchihwol yadaj l hytadaas haraat bus bna,,,, eh ornooo bodoo ta nar... bitgii sanal suudliin heruul hj bai...
  • Та нар 2017-11-17 02:45:37
    Ард иргэдээ тансаг сайхан амьдруулсаны дараа тэр эрх ямбаа эдлэх ёстой. үнэтэй байр машин унахыг хориглох хууль гарга. Ард иргэдтэйгээ тэгш амьдрах хууль батла...
  • Зочин 2017-11-17 02:39:55
    Амарсайхан шударга залуу шиг харагдаад байдаг юм, залуу хүн гэхэд боловсрол өндөр, нилээн туршлагатай, ах нараас айхгүй үгээ хэлдэг, намаа шинэчлэе гэвэл энэ