Нууцаар ч яах юм бэ, дэлхий даяарчлагдаж байхад...

Дэлхий даяарчлагдаад хил хязгааргүй болох нь хэмээн зарим хүн сүрхий саймширч байхад нөгөө хэсэг нь нээрээ ч тийм шүү гэсэн шиг нууц гээчгүй болж байгаа бололтой. Тэрхүү нууцгүй хүмүүс бас орны тоонд бидний цөөхөн монголчууд улсаараа тодроод байна уу гэлтэй.

Тиймдээ ч ТЕГ-ын дарга асан нь “Хэнд ч хэлэхээргүй нууцаа Хэнд ч битгий хэлээрэй гэж Хэнд ч битгий хэлээрэй” гэдэг үг шиг л албан тушаалаа өгмөгцөө УИХ-ын “муусайн” гишүүдийг жинхэнэ жижгирүүлж байна, цаана чинь. Түүнд албан тушаалынхаа хэрээр цуглуулсан мэдээлэл гэвэл хангалттай бий. Тусгаар тогтносон улсын тагнуулын албыг толгойлж байсны хувиар. Тиймдээ ч шүд зуусан байдлаар л “хариулчих уу” хэмээн “сүрдүүлж” сууна.

Нууц ч гэж дээ, угаасаа хана хүртэл чихтэй гэдгийн дээр дэлхий даяарчлагдаад, хил, гааль гэх зүйл ч үгүй болж мэдэхээр байхад.

Тэгсэн харин УИХ-ын чуулганы танхимд Тагнуулын дарга асныг өмнөдөд Элчин сайдаар томилох асуудлыг хойшлуулчхаж байгаа нь бүр хачин жигтэй харагдлаа. Хөөрхий тэр хүн уг нь “Энэ нөхөр Батлан хамгаалахын сайд байхдаа хойдуудыг зэвсгээр хангах гэж байсан шүү. Тэрийг нь би мэднэ” гэж ирээд л өөрийгөө монголчууд байтугай өмнөдийнхөнд ч таниулаад, өөрсдөд нь элэгтэй гэдгээ харуулж чадсан шүү дээ.

Тэгж байхад энэ унхиагүй 76 гишүүн тэрийг нь ойлгохгүй, тэгснээ бас сонсгол хийнэ гээд, бас болоогүй Хууль зүй дотоод хэргийн сайд нь “Элчин сайдад нэр дэвшигч их ноцтой юм ярьсан байна" гэж ирээд л шүүмжилж гэнэ. Хөөрхийг яах гэж дараагийн ажилд нь ч явуулахгүй, хугацаа алдуулж байгаа юм. Хэдэн хоногийн өмнө ч болтугай энэ их утаанаас холдож, эрүүл мэндээ бодог дээ.

Тэртээ тэргүй мань хүн очих гэж байгаа оронд нь хэчнээн монгол ажиллаж, амьдарч байгааг мэдэж л байна, ахиад ухвал ТЕГ-т байхдаа шаардлагатай мэдээллээ авсан л байлгүй. Бусад улсад суухаар ээлжээ хүлээж байгаа хүмүүс шиг “нууц ажилтан", дипломатууд биш дээ. Тэгэхэд тэр зэргийн мэдээлэлгүй юм уу, бусадтай тэмцээд дэлгэчих нууцын “архив”-гүй юм уу хэдэн нөхөр Элчин сайд болчих санаатай эртнээс нааш хүлээсээр л суугаа.

Ядахад цаад улс орон нь “Танай хүнийг Элчин сайдаар хүлээж авна” гэдгээ мэдэгдчихсэн байдаг. Гэтэл нөгөөдүүл нь тагнуулын дарга байтугай нууц ажилтан ч байж үзээгүй бололтой өөрийн орноосоо “зөвшөөрлөө” гүйцэт авч чадахгүй л байна. Тодруулбал, Их наран улсыг зорих Г.Тэнгэр л гэхэд хүлээлтийн горимд шилжээд 130 хоногийг үдээд байна.

Хэт залуухан, нас нь бага хэмээн гоочлуулаад байгаа Н.Чимгүүндарь аль 115 хоногийн өмнө Канадыг зорьж болох мөн л эрх чөлөөний орныг зорьж, тарвалзах гээд чадалгүй 75 хоног “уяулчихсан” байгаа. Хүлээлгэнд “шилжсэн” энэ нөхдийг өмнөдийг зорих Элчин сайдтай харьцуулбал арчаагүй л гэх байх даа. Бушуухан Элчин сайдаар томилогдож хэдэн cap гадны улсад тухлахгүй бол нууцгүй болж байгаа юм чинь эцэстээ элчингийн ч хэрэггүй болох юм билүү хэн мэдлээ.

Зарим хүн Нийтийн сонсгол гээчийг нээлттэй хий гээд, нөгөө хэсэг нь улсын нууцтай хамааралтай асуудал хөндөгдөнө хаалттай байлга гэж ирээд л маргалдаж байна. Юун яасан хаалттай сонсгол дэлхий даяарчлагдаж байхад, тэр нууцаар яадаг юм бэ.

Тэгээд ч “Шиврээ бороо хувцсанд халтай, Шивнээ үг сэтгэлд халтай" гэж үг байхад шивнэж яриад бүр яах юм бэ. Даяарчлагдсан нийгэмд дандаа л хил, хязгаар, нууц, патент гэх мэт дэмий зүйлгүй олноороо орчлонгоор хэрэн тэнүүчилж амьдарч болох л байлгүй дээ.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-18 07:23:33
    Нууж хаалттай хэлэлцэх гэдэг хулгайгаа ард түмнээс нуух арга, уг нээлтэй хийж булхай луйварыг таслан зогсоож байх юмсан
  • Батням 2017-11-18 03:40:27
    Путин Оросын ерөнхийлөгч болж чадсан нь ийм учиртай ажээ.
  • Hyrz aa!!!chi byy dongos?... 2017-11-17 16:06:39
    chi bidgii hyz!!!!Mongol sig jijig ylsad nyyz heregtei?gehdee Mongoliin eeriinh ni hyylid nyychlaliig zereg baibal nyyzlaj l taar aa!!!cham sig tagnyyld nyychlg...
  • ZOCHIN  2017-11-17 12:28:59
    HURTC HUVIINH N HEREGT ORSON HUMUUSIIG BOL SHUUD L GENERALDCHIHIIN BAINALDAA. HUN DARAMTLAAD BUR SURCHIHSAN. HIIDEG AJIL N ENE HUNIIG ELBEGDORJ...
  • happy 2017-11-17 11:13:03
    1han Hurts bolovsrolgyi bishee, deer doorgyi l yos zyigyi amidarch ajillaj bna daa.. Hen ni heniigee shyyhev.. INeedtein.. Songodog jyjgyydee sain unshdaa hymse...
  • Зочин  2017-11-17 10:24:39
    Энэ монгол улс хэдэн луйварчидын тоглоом болж гуйцлээ .Яагаад гадаадад улс орныг төлөөлөх хунийг ийм юмаар томилдог байнаа.Энэ еренхийлегч юу хийгээд байна.
  • zochin 2017-11-17 09:32:27
    Hoer turiin nariintai holbootoi asuultand ni hariulsan um bish uu? Yagaad shalgah bolson oo. neg turiin narinnig ni zevsgiin naimaa, nuguugiin barilgyn tender...
  • зочин 2017-11-17 08:39:34
    өөрийх нь амь ажилд халгаатай гэж үзсэн цуудуул чинь юун эх орон шалуухан холхон явуулж санаа амрах гээд байхад дээгүүр ногүй байхгүй түүнийг хурц мэднэ......
  • !!!!!! 2017-11-17 06:57:45
    Төрийн тэргүүн ийм хүнийг улсаа төлөөлөх бүрэн эрхт төлөөлөгчөөр гадаад улсад явуулах гэж байгаа бол үнэхээр дэлхийн шившиг!!!!!
  • аянагүль 2017-11-17 06:15:41
    ҮНЭХЭЭР боловсролгүй ТЭНЭГ юМ АААААААААААА
  • Хүн 2017-11-17 06:03:10
    МАЛ
  • irgen 2017-11-17 05:55:21
    iimerhii bolovsrolgui huneer ih tom darga taviad daraa ni uursduu bantan boloh gej dee...
  • Tsogoo 2017-11-17 05:36:17
    Энэ хүнийг гадагш гаргаж болохгүй. Мэдэж байгаа зүйлийг гадны тагнуулын байгууллага олж авбал манай улс төрчдийг шантаажлаад өөртөө элсүүлчих юм байна.
  • Зочин 2017-11-17 03:45:12
    Пялдага
  • Zochin 2017-11-17 03:41:46
    Yun elchin said. Alban tushaalaa ashiglaj olj avsan medeellee huviin zorilgoor ashiglaj bgaa chin mash tom business ethic iin dutagdal, nuguuteiguur zorchil.
  • СОНГОГЧИД ОО 2017-11-17 03:30:09
    ХУЛГАЙЧДЫГ НУУГААД СУУЖ БАЙСАН НУУЦАА ДЭЛГЭЖ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ ЭНЭ ДЭЭР ЯМАР АДГИЙН АМЬТАД БАЙНА ГЭДГИЙГ ТА НЭГ ТӨСӨӨЛЖ ҮЗ ДЭЭ
  • Иргэн 2017-11-17 03:25:08
    Ямар ч боловсролгүй хүн шиг, тийм л байсан юм бол хэлдэг газраа хэлж арга хэмжээ авахгүй, өөртэй нь хамаатай юм ярихаар ингэж болох уу?
  • irgen 2017-11-17 03:18:37
    arai bas tagnuuliin nuuts medeeleliig ashiglaad baij bolohgui ee. yalanguya zuragtaar garch bgaa uedee
  • Хурц 2017-11-17 03:18:16
    Та сайн илчилээд яриад өг
  • Батаа 2017-11-17 03:12:47
    Энэ хүн тухайлбал улсын нууц юу ярив юу ч яриагүй эхрхэм гишүүд тушаалтнуудын идсэн уусан л ярисан зөв шүү дээ
  • Бат 2017-11-17 03:09:40
    Ийм хүнд Монголын тагнуулын байгууллагыг толгойлох эрхийг хэн өгөв гэдгээс л эхэлнэ. Одоо томилосныхоо горыг амсав бололтой. Мөнгө, танил тал ийм л юманд хүргэн...
  • Zochin 2017-11-17 03:04:48
    Zaaval ELchin said nariig iim humuuseer tomilokh hereg bna uu.mergejliin humuus ni ard hotsrood l. Gadaad bodlogo muu bna geed l yariad bdag argaggui shuu dee....
  • zochin 2017-11-17 02:54:36
    Uls orond nuuts baih estoi shvv. Bvkh um aa delgeed baij bololhgvi baih aa
  • Зочин 2017-11-17 02:53:42
    Естой муухай хүн байна, одоо яаж элчин сайд болно гээд ичих нүүргүй хогийн зүйл яриад сууж байна, өөр хүн томилоорой, тэр нөхрийн карьер нь дуусч байгаа ийм бай...
  • Zelem 2017-11-17 02:42:16
    Нуух юмтай байна гэдэг бол гэмт хэрэг л гэсэн үг. Нууц амраг, нууц төлөвлөгөө, нууц бизнес, гээд л .... нэг үгэар хулгайч шүү дээ
  • Ж 2017-11-17 02:05:55
    Улсын нууц гээд энэ хэдэн улс төрчидын авилгал гэмт хэргийг хэлдэггүй байх
  • Хурцын үг яриа, авир төрх ёс зүйн хэм хэ 2017-11-17 01:58:56
    Нууж хаах юм улс оронд байтугай хувь хүнд ч хэзээд байна. Бүх юмаа гаргачаад гүйгээд байвал адгууснаас ялгаа юун? Хурц арай дэндэж байна.
    • хуульч 2017-11-17 03:04:19
      Улсын Их Хурлын гишүүдийн сайд дарга байхад шахаж дарамталж ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ БАРИМТААР ярихаар нууц болдог ЭНЭ ИХ ХУРАЛ ТАРАХ ХЭРЭГТЭЙ ??? ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ ...
  • kkk 2017-11-17 01:48:10
    Chi bitgii huts