Өнөөдөр болох үйл явдлууд

Дэлхий дахин зам тээврийн осол, эндэгдэлд өртөгсөдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн “Ням” гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хүндэтгэлийн өдрийг өнөөдөр МБШТөв Гандантэгчэнлин хийд, ЗЦА, НЭМҮТ хамтран тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

09:00-11:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд Ерөөл хурна.
07:00-22:00 цагт: Гандан дуганд Номын сахиусанд залбирал даатгал хурна.
09:00-11:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дуганд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, ЗЦА, НЭМҮТ-ийн удирдлагууд зул өргөж даян дэлхийн амар амгалангийн төлөө залбирал, зан үйл үйлдэнэ.

08:30 цагт: "Тамхи таны сонголт биш" өглөөний цайны уулзалт МУИС-ийн 24 цагийн номын сангийн Cafe book-т болно. Уулзалдад суусан бүх хүмүүст томуугийн вакцин хийнэ.

09:00 цагт: Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж буй "Өөрөө удирдах ёсон" сэдэвт сургалт МАХН-ын төв байрны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах 14 давхар барилгын 9 давхарт болно.

09:00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэгдсэн хуралдаан СЕХ-ны хурлын танхимд болно.

09:00 цагт: “PC Mall” компьютер гэр ахуйн гэр ахуйн цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс нийгмийн хариуцлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд шинээр ирсэн AirPro AP300F маркийн 3 агаар цэвэршүүлэгч хандивлана. Хаана: СБД-ийн эрүүл мэндийн төвд /100 айл Жоби барилгын материалын дэлгүүрийн замын эсрэг талд.

09:00 цагт: Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажлыг хангах, хамтран зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдийг оролцуулсан Хандивлагчдын уулзалт болно. Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хурлын танхимд

10:00 цагт: "Туушин" зочид буудлын "Сүлд" Хурлын танхимд “ОУВС-ИЙН “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ” сэдэвт зөвлөлдөх уулзалттай.
 
10:00 цагт: Дэлхийн Шинжлэх Ухааны өдөр болон Шинжлэх Ухааны Ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

10:00 цагт: Дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг "ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРСОН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭХ ӨДӨР"-ийг манай улс өнөөдөр зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үйл ажиллагаа болон Хэвлэлийн хурал ЗЦА-ын Журмын хашаанд болно. /Нарны зам, Миний хайпермакетын зүүн талд/

10:30 цагт: СУИС-ийн Соёл Урлаг Судлалын Хүрээлэнгийн "Нээлттэй хаалганы өдөрлөг"  СУИС-ийн төв байрны 418 тоотод болно.
 
10:30 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

11:00 цагт: Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр МҮЭ-ийн холбооноос хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Хаана: МҮЭ-ийн холбооны байранд
 
11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд  Цахим валют, блокчэйны технологийн онцлог, криптовалютын болон Биткойны ирээдүйн төлөв, зохицуулалт зэрэг асуудлыг хөндөх ”Крипто Үндэстэн чуулга уулзалт”-ыг зохион байгуулах талаар “Ард санхүүгийн нэгдэл” ХК мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.

12:00 цагт: MCS-ийн өмнөх талбайд жагсаал хийнэ.

13:00 цагт: СХД-ийн зургадугаар хороо, Ханын материалын 9 дүгээр дунд сургууль дээр НМХГ-аас СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран "Хүүхэд нэг бүрийн төлөө" эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, агаар шүүгчтэй амны маск тараах, маск зүүхийн ач холбогдлыг сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

14:00 цагт: "Гар гараасаа атгая" гэрэл зургийн уралдааны нээлтийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно.

15:00 цагт: БСШУСЯ, ШУАкадемийн “Эрдэм клуб” хамтран 19 дахь “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг ШУА-ийн салбарын Бага чуулганы ЭНБДарга, Техникийн ухааны доктор, дэд профессор Г.Пүрэвдорж "Сэргээгдэх эрчим хүч бидний амьдралд" сэдвээр тавина. Хаана: Спортын төв ордны зүүн хойно байрлах “Танан” төвийн хурлын танхимд

19:00 цагт: Дэлхийн болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концертыг Улсын Филармонийн тоглолтын танхимд тоглоно.

Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургууль нь “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй” сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй оюутан, суралцагчидтай ажилладаг сургалтын байгууллагын арга зүйч, нийгмийн ажилтнуудад зориулсан сургалт болно. Утас: 96676095. 99169710

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.