ХААН Банкны “Цахим банкны үйлчилгээ” олон улсад үнэлэгдлээ

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй “Global Finance” сэтгүүл өнгөрөгч 07-р сард дэлхийн шилдэг цахим банкуудыг шалгаруулсан билээ. Ази, Номхон далайн бүс нутгийн олон орны шилдэг банкуудаас ХААН Банкыг шилдгээр шалгаруулсан бөгөөд шагнал гардуулах ёслол 11-р сарын 02-ны өдөр Лондон хотноо болж, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл шагналыг гардан авлаа.   
 
Дэвшилтэт технологид суурилсан орлого, зарлага хийх боломжтой Экспресс банкыг анх 2014 онд нэвтрүүлж, харилцагчдад үйлчилж эхэлсэн бол өнөөдөр орон даяар 130 гаруй Экспресс банкыг байршуулан, харилцагчдад банкны үйлчилгээг улам бүр ойртууллаа. Түүнчлэн цаасгүй цахим банк ePos үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлж, И-Баримтын ухаалаг шийдлийг танилцуулсан билээ. Мөн QR код уншуулан төлбөр төлөх, худалдан авах боломжтой QPay үйлчилгээ, ухаалаг аппликейшндаа хурууны хээгээр нэвтрэх боломж, Facebook найзууд руугаа гар утасны дугаар болон ойролцоо байршлаар хамгийн хялбараар шилжүүлэг хийх боломж бүхий “Khan Pay” үйлчилгээ зэрэг томоохон хөгжүүлэлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол шалгуур болжээ. Ийнхүү дэлхийн цахим банкны хөгжилтэй эн зэрэгцэн алхаж буй ХААН Банкны цахим банкны үйлчилгээ олон улсад үнэлэгдлээ.
 
ХААН Банк нь цахим банкны үйлчилгээний хөгжүүлэлтэд түлхүү анхаарч, цахим сувгийн шинэлэг, дэвшлүүдийг цаг алдалгүй нэвтрүүлсний үр дүнд АТМ-аар хийгдэж буй нийт гүйлгээний 77%, ПОС-оор хийгдэж буй гүйлгээний 40%-ийг ХААН Банк дангаар эзэлж байна. Мөн зөвхөн гар утсаараа дамжуулан 1,1 сая харилцагч банкны үйлчилгээг шуурхай, хялбар авч байна.  
 
Цахим банк  нь харилцагчид хүссэн цагтаа, хүссэн газраасаа банкны үйлчилгээг  шуурхай, хялбар авах боломж олгохоос гадна зардал хэмнэх давуу талтай. Орчин цагийн завгүй хүмүүсийн төгс хэрэглээ болсон цахим банкны үйлчилгээг ашиглаж, цагаа хэмнэн амьдралдаа их цаг зарцуулдаг эрхэм  харилцагч та бүхэндээ баярлалаа.  
 

Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч - ХААН Банк

Бусдад түгээх
  • gplus