Хар тамхи, мансууруулах бодис хадгалсан хэргийг шийдвэрлэжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгээс Ч нь 2017 оны 06 дугаар сарын 28-29-ний хооронд тус сумын  "Бүрэг эрэг” зочид буудалд "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, улмаар хамт байсан Ж, Б, М, Б нарт өгсөн гэх хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган хэргийг прокурорт шилжүүлжээ.

Дээрх хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас хянаж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс Ч-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хууль бусаар хадгалсан бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Ч-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zorig 2017-11-18 12:02:32
    Ингэж толгойгий нь илж тавиад байхаар ямар учиртай байна. Шүүх гэж хахуулын тулам болсон газар гэдэг нь батлагдсаар бхйна.
  • Бат 2017-11-17 00:58:19
    Хар тамхины тухай хуулиа эртхэн гаргаж энэ талаар авах арга хэмжээгээ чангатгах байлаа даанч оройтлоо одоо удахгүй хар тамхитай тэмцэх яам байгуулах байхаа