АН-ын бүлэг хоёр асуудлаар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлэхэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай бүлэг дээрх хуулийн төслүүд нь Төрийн албаны тухай хуультай нийцэж буй эсэхийг нягтлан дүгнэлт гаргах шаардлагатай хэмээн үзэж байна” гээд гурав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.

Үүний дараа Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд танилцууллаа. Тэс дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай үүсчээ. Байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Д.Эрдэнбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, мөн одоо байгаа бүрэлдэхүүнийг дахин өөрчлөх шаардлагатай гэдэг үндэслэлээр нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-16 11:26:44
    орон нутгийн итх- ын телеелегчийн 1/3 нь терийн албан хаагч байж болно гэсэн еерчлелт засагтхан гуай тийн ялгал мэддэг бол зев бичиж бай пгоо мэдээгээ л бич
  • Засагтхан 2017-11-16 09:38:00
    МУ-ыг засаг захиргаа нутаг дэвсгарийн хуульд яг ямар өөрчлөлт оруулах гээд байгааг, нийтэд ил болгоорой.Ард түмнээсээ сонгогдсон л юм бол.