Боловсролын салбарын удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлахаар боллоо

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар болжээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас томилогдсон ажлын хэсэг БСШУСЯ-нд ажиллах үеэрээ тус салбарын эрх зүйн орчин, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын өнөөгийн нөхцөл байдлыг судалж үзсэн юм. БСШУ-ы сайдын тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш захирагдана гэжээ. Энэ заалтаас үзэхэд ЕБС-ийн захирал, менежер, цэцэрлэгийн эрхлэгч нарт дээрх ёс зүйн дүрэм хамаардаггүй бөгөөд суралцагчдаас хандив, төлбөр, хураамж авсан зэрэг ёс зүйн бусад зөрчлөөр хариуцлага тооцох боломжгүй байгааг АТГ-ын ажлын хэсэг дүгнэсэн.

Тиймээс "Боловсролын удирдах ажилтан, албан хаагч, багшийн  ёс зүйн код, хариуцлагын тогтолцооны механизм"-ыг боловсруулах, батлуулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулах, Ёс зүйн дүрэмд сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны /захирал, эрхлэгч/ хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг оруулах нь зүйтэй гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдах албан тушаалтнуудад зөвлөсөн юм. Энэ дагуу тус яамнаас бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар ажиллаж эхэллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-12-22 09:52:46
    Их, дээд сургуулиудын удирдах ажилтан багш нарын ёс зүйг ч хамруулах хэрэгтэй. Мэдлэг сул, туршлага багатай удирдагчид ёс зүйгүй загнаж, багш нарыг дураараа хал...
    103.9.90.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2017-11-16 10:30:32
    Боловсролын салбарт цалин нэмэхгүй байх шалтгаан байна.1. Багш нарын урамшуулал,нэмэгдэл цалинг захирал ,менежерүүд үзэмжээрээ,авилгын барьцаанд хасаж өөр зардл...
    202.21.118.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-16 08:11:18
    Зөв шүү дээ цэцэрлэгийн багш нар цагтаа ирж хүүхэдээ авдаггүй цэцэрлэгийн хүүхэдээс байнга мөнгө татдаг үүнийг бас хянах цаг болсон.
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах