“Чингис хаан” одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллыг олгодог

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу  11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод буй.

Энэ жилийн хувьд уг шагналыг хүртэх эрхмээр олимпийн алт, мөнгөн медальт, жүдо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг нэрлэснийг Ерөнхийлөгчийн тамгийн газраас өчигдөр мэдээлсэн. ЕТГ-ын дарга З.Энхболд “Найдангийн Түвшинбаяр 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм.

Тэгвэл "Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог юм байна. Үүнд:

  1. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
  2. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
  3. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
  4. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.

    Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • duh 2017-11-23 16:51:32
    gonchigoo unheer ih hor nairuulsaan ,zailuul sn hun shuu.
  • zochin 2017-11-20 08:39:35
    Avah estoi arga baihgui
  • нэхий 2017-11-19 00:37:44
    Ер ньЕрөнхийлөгчийн сонгуулийн шагнал Хулан. Уяанга.Мөнхбаясшалан.Энэ хүн за тэгээд олон бна бна
  • Мафийн загалмайлсан эцэг мондоо  2017-11-17 16:50:45
    УИХын гишуун АНы булгийн дарга ороондоо хун дуудаж авчирч байгаад амь насанд нь занал хийдэг болоо юу. АН гэж аймшигийн мафи болж торийн толгойд гарч хун амьний...
  • Бадамаа 2017-11-17 08:31:03
    Дэлхийн аваргад л өгөх нь зүйтэй. Баяр хүргэж амжилт хүсэе
  • B 2017-11-17 06:22:27
    Shagnal nudee olsoon, ene erhemd amjilt husii, ard tumniihee itgel hundetgeliig ulam sain daaj urguj yavaarai.
  • Зочин 2017-11-17 04:16:32
    Ерөнхийлөгчөө дагаад жудогийн тэмцээнд яваад байх эрхтэй болжээ. Хотонгийнодон хүртэх жудоч одооноос тодорхой
  • Soongo 2017-11-17 01:16:56
    тэгээд яагаад энийг одоо бичээд байгаа юм, ерөнхийлөгчийн зургыг хамт тавиад, бурууртгаж байгаа юм уу, гончигдоржийг авахад бичихгүй яасын, хийсэн юмтай хүн
  • buhuus uur yumgui 2017-11-17 01:14:30
    yer n haraad ajilglaad baihnee...buhuus uur songoltgui boljee dee.mgl yalhuu yer n......
  • sanaa 2017-11-17 00:15:00
    Түвшинбаярт өгөх нь зүйтэй. Монгол улсын нэрийг өндөрт хүргэж олипийн хошой медальтай өөр хүн байхгүй байхаа. Бас сайн аав гэж би боддог
  • иргэн 2017-11-16 17:06:41
    Энэ мафийн толгойлогч өөрийн Монгол улсаас хулгайлсан мөнгөөрөө хүн шагнах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгө үрэхээ зогсоо.
  • Ийм Еронхийлогчтэй байгаад ч яах юм 2017-11-16 16:20:38
    Энэ Баттулга гологийн пээдилзээд сууж байгааг Хурцад булдэгдуулж яаж ч чадахгуй новш байж
  • zochin 2017-11-16 14:36:53
    Gonchigdorj yu buteesen xun ve ?
  • Irgen 2017-11-16 14:15:08
    Mongoliin neriig delhiid gargaal biz. Tatvar tulugchdiin mu gnuus sard 7say tugrug ideed hevtej baij. Ene hun avch bgaa tsalingiihaa taliig ch bolson ulsdaa ug...
  • t 2017-11-16 11:44:51
    tuvshinbayar avargiinhaa amjiltuudad baharhaj bn mun ene odong avah estoi hun, harin ene odong dagaj eldviin alt mongoo bolih heregtei, onoodor uls ymr yaduu bn...
  • Монголд нэг төгрөгийн татвар өгч үзээгүй 2017-11-16 08:33:49
    Женкогийн үеийн Монголд өнчин өрөөсөн хүүхдүүд, сургууль цэцэрлэггүй жаалууд,сурч байна гэж шулуулж байгаа залуус,ажилгүй амьдралгүй ирээдүйгүй хойч үе,хоёрхон ...
  • ИРГЭН 2017-11-16 08:26:39
    ЭНЭ УДАА ЭЗНЭЭ ЖИНХЭН ОЛЛОО УРД НЬ ХҮН ОЛДОХГҮЙ БОЛОХООР ЗА ЯАХАВ БУЦАХДАА БУУЖ ЦАЙ УУСАН ЮМДАА ГЭСЭН АЯТАЙ ОЛГОСОН НЬ БИЙ
  • зочин  2017-11-16 08:14:27
    ямар шалгуураар тодруулдаг юм вэ
  • 1 2017-11-16 08:12:27
    Юун атаархуу шаар вэ. Юу ч мэдэхгүй, чадахгүй этгээдүүд атаархахдаа мөн ч гарамгай юмаа. Түвшинбаяр энэ шагналыг авах бүрэн эрхтэй, хийсэ юмтай, байгуулсан гавь...
  • Davaa 2017-11-16 08:11:33
    Монгол улсын төлөө гавьяа байгуулсан бол хэн ч хүртэж болох ч өнөөгийн хагаралтай олигархижсан хүчгүй төрийг бий болгосон тэр 3-т яагаад өгчихсийм бол
  • Цнд 2017-11-16 07:49:07
    Энгийн эгэл борхоноороо амьдарч ажиллаж буй жир иргэдэд энэ. Чингис одон гээч нь оногдох бол уу. Хэтэрхий явцуурсан. Хөгийн шагнал бн (эмч багш малчид гм)
    66.181.160.104
    Мэдэгдсэн Хариулах
  • НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ 2017-11-16 07:32:36
    Шагнал эзнээ олохоор шагналын нэр хүнд өсдөг,эзнээ олоогүй шагналын нэр хүнд унадаг,доорхи гурван хүнд энэ шагналыг андуурч өгнө гэж баймааргүй юм
  • НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ 2017-11-16 07:08:07
    Р.Гончигдорж, Н.Багабанди, Д.Дэмбэрэл нар энэ эрхэм шагналыг авсан гэхэд гайхаж байлаа. Харин Н.ТҮВШИНБАЯР АВАРГЫГ авах гэж байгаад баяртай байна. БАЯР ХҮРГЭЕ! ...
  • Болд 2017-11-16 06:10:08
    Нас богиносоно