Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах санаачлагыг арилжааны банкууд гаргасан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Ирэх онд бизнес эрхлэх сонирхол, татвар төлөгчдийн бааз суурийг яаж нэмэгдүүлэх вэ? Мөнгөний бодлогын хумих уу, нэмэгдүүлэх үү гэдгийг л ярих хэрэгтэй. Тунхгийн шинжтэй байж болохгүй. Зээлийн хүүг зах зээл өөрөө зохицуулна гэж яригдаад байгаа. Арилжааны банкны зээлийн хүүнд төрийн бодлого хэрэгтэй байна. Манай банкууд дайн байлдаантай улсын зээлийн хүүтэй ижил байна. Долларын ханш буух уу? 

УИХ-ын гишүүн Дамба-Очир: Монгол Улсын валютын нөөц 2,2 тэрбум болсон. Валютын ханшийн өсөлт ирэх онд яригдахгүй байх. Нэг их буулгах, савлуулах нь зохимжгүй. Валютын нөөцийн нэмэгдүүлэх бодлогууд үр дүнтэй хэрэгжиж байгаа. Зээлийн хүүг буулгах асуудал яригдаж байгаа. Зарим гишүүд хууль өргөн барьсан. Арилжааны банкны зээлийг буулгахаас илүү хадгаламжийн хүүг хязгаарлаж өгөх хэрэгтэй байна. Зээлийн хүүг буулгах асуудлаар Монголбанк  хэд хэдэн хуулийг санаачилж оруулж ирж байгаа. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Өндөр зээлийн хүүтэй олон жил явлаа. Эдийн засгийн өсөлтийн дэмжих, бизнесийн дэмжих, хийж байгаа бизнестээ бизнес эрхлэгчид итгэлтэй байх үүднээс зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанк барьж байна. Зээлийн хүүг бууруулах санаачлагыг анх арилжааны банкууд гаргасан. Зээлийн хүүг бууруулах шаардлагатай арга хэмжээнүүдийг 2018 онд авч хэрэгжүүлнэ. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2017-11-16 12:26:11
    Арилжааны банкууд гадаад эзэнтэй тэр эзэн өөрийнхөө орноос бага хүүтэй урт хугацаатай их мөнгө зээлж авчраад бидэнд хүүгээ 30 дахин ихэсгээд зээлдүүлэн шулж буй...
    • Иргэн 2017-11-17 00:09:25
      Дотоод эзэнтэй байгаад бага хүү олгож байгаа нь хаа байна? ххб, хас, голомт?
  • Бат 2017-11-16 11:04:02
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • irgen 2017-11-16 09:24:07
    CHI HUDLAA L YARIAD BH YUM ALI ERT HIIJ BOLOH AJLIIG 18 OND CH GEH SHIG BOLIL DO TA NAR AJIL HIIJ CHADNA GEJ UILJ BGAAD DARGA BOLCHOOD ERGEED L BAAHAN TAILBAR
  • mongol emee 2017-11-16 08:25:01
    Odoo idej shadaj.ebhej. tvriilj hanamaar ym daa. Heden ydarsan arduudaa moljij hanaa biz dee. Hvnd hoit nas baidag ym genelee thvv bankiruud mini. Hvvgee bagasa...
  • Банк бол шимэгч хувалз, 2017-11-16 07:48:55
    Валютын ханшыг өсгөхгүй гэсэн үг үү, Тэгэхээр валютын ханшийг санаатайгаар өсгөж Монголыг өрөнд оруулдаг газар нь Арилжааны банкууд болж таарав уу,
  • иргэн 2017-11-16 06:36:30
    доривтойхон буулгаарай даа нэг оронтой тоонд оруулах хэрэгтэй эсвэл гадаадын банк оруул новшнууд минь