
Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдөрт зориулан Ерөнхийлөгчийн санаачилгаар "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлт 11 дүгээр сарын 17-ны баасан гарагийн 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлээр дэлгэх аж.
Үзэсгэлэнг 11 дүгээр сарын 23-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр нийтэд үзүүлнэ.
Б.Орхон