МАН-д атаман хэрэгтэй

Атаман гэдэг үг олигтой утгатай эд биш л дээ. Монгол хэлний их тайлбар тольд “…хувьсгалын өмнөх Оросын арми, хасаг цэрэг, тосгоны захирагч, дээрэмчдийн толгойлогч” гэж тайлбарлажээ. Оросын иргэний дайны үед Монголд орж ирсэн цагаантны дарга атаман Семёнов гэхээр бид бас гадарлана. За тэгээд ма­най­хан атаманыг атаман л гэдгээр нь мэднэ.

Энэ үгийг хэрэглэх болсон нь учиртай. Юу гэвэл өнөөдөр Монгол Улсын төрийн эрхийг барьж буй МАН-д атаман маягийн дарга хэрэгтэй болоод байгаа юм.

Ирэх даваа гаригаас лхагва гаригийн хооронд МАН-ын Их хурал хуралдана. Их хурлаар МАН-ын дарга М.Энхболд ажлаа өгч, энэ нам шинэ даргатай болох юм.

МАН-ын одоогийн байдлыг нийтээрээ мэдэж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН сонгогчдын үнэмлэхүй олонхийн саналыг авч, УИХ-д 65 суудалтай болсон юм. Гэтэл жилийн дараа хоорондоо муудаж, хоёр дахь Засгийн газраа байгуулав. Үр дүнд нь МАН-ын бүлэг задарч, ханлиг маягийн 33-ын, 32-ын бүлэгт хуваагдлаа. УИХ дахь энэ бүлэглэлүүдийн сүүдэр намд нь ч бас тусчээ. Нам дээрээ ч хуваагдсан гэсэн үг.

Дайны хажуугаар дажин гэгчээр үүнийг далимдуулан намынхаа нөлөө бүхий хүмүүсийн дунд янз бүрийн “үг” зөөж гүйгчид ч олширсон зэрэг таагүй явдал МАН-д их байна.

Ер нь л МАН тун эмх замбараагүй болоод байгаа. Тэд төр засгийн төвшинд, нам дээрээ ч дүрэмгүй тоглоод эхэлсэн. Уршиг нь МАН-ын өвчин Монголынх болох янзтай.

Тиймээс энэ бүхнийг зогсоох найдлага МАН-ын Их хуралд, тодруулбал тэр хурлаас төрөх шинэ дарга хэн болох вэ гэдэгт байгаа. Харин тэр шинэ дарга нь атаман байх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, энэ намынханд “хатуу гар” хэрэгтэй болсон хэрэг.

Тэгвэл тэр атаман маягийн, намаа мэхэлж нэгтгэж чадах дарга хэн байх вэ. Хэн МАН-ын дарга болох юм бол намаа өмнөх шиг цул болгож чадах вэ. Энэ мэт шаардлага МАН-ын даргад өрсөлдөгчдийн эхний шалгуур болох болов уу.

Яг дөрөв хоногийн дараа эхлэх Их хурлаар МАН-ын даргын өрсөлдөөнд хэн хэн орох гэж байна вэ гэдэг ойрын үед хэвлэлүүдийн анхаарлаа хандуулж байгаа сэдэв болоод байна.

Одоогийн дарга М.Энхболд бол албан тушаалаа өгнө гэж аль долдугаар сард Удирдах зөвлөлдөө зарлачихсан. Тиймээс МАН шинэ даргатай болох нь тодорхой гэж тус намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Газрын дарга Б.Баярбаатар нар хэвлэлд ярьсан байна.

М.Энхболдын дараагийн даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн хоёр хүн бий. Эхнийх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрээр одоогоос гурван сарын өмнө, МАН-ын Бага хурлаар орж Ерөнхий сайд боло­хоо­соо өмнө “…Би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш, нээлттэй нам байх ёстой. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа гурав хоногийн өмнө “…Хэн намын дарга болох тухай таамаг зөндөө л явж байгаа байх. Манай намын Их хуралд ганцхан онцгой бүрэн эрх бий. Намын даргыг шууд заалнаас нэр дэвшүүлдэг. 1309 төлөөлөгч бүгдээрээ өөрийгөө дэвшүүлчихэж ч болно. Энэ нь намын Их хуралд байдаг маш том эрх.

Удирдах зөвлөл гээд хэдэн хүн сууж байгаад шийдвэр гаргадаг шиг биш. Их хурлын төлөөлөгч болсон 1309 хүн маань олон талаас нь тунгааж байж Их хурал дээр гарсан нэрсээс сонголтоо хийх байх. Бид алдах эрхгүй. Их хурлаа хийх гэж байна. Нууцгүй хэлэхэд МАН орших уу, эс орших уу гэдгийн зааг дээр байна. МАН эв нэгдэлтэй хуучин шигээ хүчирхэг үлдэх үү, эс үлдэх үү гэдгийн зааг дээр байна. МАН гэдэг чинь Монголын төр л дөө.

Монгол төрийн ноён нурууг гудайлгачихалгүй авч явах том үүрэг МАН-д байгаа. Тийм учраас манай намын Их хурлын төлөөлөгчид энэ үүргээ маш сайн ухамсарлаж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” битүү хатуухан “…Би нэр дэвшинэ, өрсөлдөнө” гэж хэлэв.

Тэднээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Т.Аюурсайхан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар МАН-ын даргад өрсөлдөх нээ гэсэн мэдээлэл бас байгаа.

С.Бямбацогт нэр дэвшихгүй байх магадлал өндөр. Тэр хүн ийм цаг үед тийм өрсөлдөөнд орох хүн биш. Цаг нь биш. Нэг үгээр хэлбэл, С.Бямбацогтын нэр зүгээр л “бор шувуу” гэсэн үг. Т.Аюурсайхан, Н.Дэмбэрэл хоёрын нэр дэвшинэ гэдэг ч бас “бор шувуу”  гэж ойлгож болно. Т.Аюурсайхан 2013 оны МАН-ын даргад нэр дэвшиж байсан юм. Мөн түүний тэргүүлдэг МАН-ын Шинэчлэлийн хороо энэ долоо хоногт хуралдаж байр сууриа нэгтгэнэ гэсэн мэдээлэл байна. Ер нь бол Т.Аюурсайхан, Н.Дэмбэрэл хоёрын нэр алаагүй ч гэсэн айлгасан гэдэг шиг замын дундаас замхарч мэдэх ажээ.

Харин МАН-ын дар­гын өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёрын дунд өрнөж магадгүй байгаа юм. Энэ хоёр эрхэм бол тус тусын онцлогтой улстөрчид. Дээр тавьсан шаардлагыг хоёулаа өөрсдийнхөө онцлогоор хангачих гэж үзнэ.

Гэхдээ явж явж хэн нь дарга болохыг МАН-ын Их хурлын 1309 төлөөлөгч л шийднэ. Тэд МАН-д атаман маягийн удирдагч хэрэгтэй болсныг мэдэрсэн нь дамжиггүй.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol  2017-11-16 15:40:03
    Ataman gedeg buruud arisii huulaad zuvd butsaagaad oyosdog huniig heldiin.MANd tiim hun Hurelsuh arao duhuu.AN-d muruuduud c baihgui.
  • zev 2017-11-16 15:01:13
    Ardiin namcidaa.Ta nariin sanaliig hen toohiin.Ali fraktsi cin yamar hor nairuulhaas darga cin todorno.Fraktsi gedeg ali c namd erh ashgaaraa niilsen oligarhuud...
  • Д.Хаянхярваа 2017-11-16 10:00:49
    Д.Хаянхярваа 65-аа бөөгнүүлж чадаагүй хүн 100 мянган гаруй гишүүнээ нэгтгэнэ гэдэг худлаа
  • ЗАНГАРГАТАЙ УДИРДАГЧ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА 2017-11-16 07:24:35
    М.Энхболд оо !!!!???? Аав, ээжийн маань хайрлаж ирсэн МАН-ыг маань юу болгочихов доо, чи. "Шуудайд хийсэн үхрийн эвэр" шиг болсон энэ намд ХАТУУ ГАР хэрэгтэй
  • ДАРХАНДАА Л ДАРГАА ХИЙ 2017-11-16 07:16:40
    Д.ХАЯНХЯРВАА Л БИШ ШҮҮ. Д.ХАЯНХЯРВАА ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРГАА ХИЙВЭЛ ТААРНА. У.ХҮРЭЛСҮХ БОЛ ХАРИН ЭНЭ ОЛИГАРХУУДЫГ "ХЯРГАЖ" ЧАДАХ ХҮН, ӨӨР ХЭН Ч ЧАДАХГҮЙ
  • нам 2017-11-16 05:37:03
    ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН...
    • mgl 2017-11-16 06:05:35
      yag esregegeeree
    • нам 2017-11-16 05:37:43
      БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН.
      • нам 2017-11-16 05:38:23
        ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫ...
        • нам 2017-11-16 05:39:09
          НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨЖ, ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
          • НАМ 2017-11-16 05:39:35
            ХҮРЭЛСҮХ НЭГ САР Ч ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЧИЧИРЧ ДАЙРЧ БАЙСНЫГ САНА. ТЭГВЭЛ НАМЫН ЖИРИЙН ГИШҮҮД ЭНЭ ЧИЧИРСЭН БУЗРУУДЫГ НЭГ ХОНОГ Ч ТЭВЧМЭЭРГҮЙ БАЙНА.
  • ЗОчин 2017-11-16 04:07:58
    Аль нэг бүлэг нь МАХН-д орж энэ ЗГазраа цаашид ажиллуулах үгүйг шийдээд явах нь хамгийн оновчтой хувилбар болж мэднэ.
  • иргэн 2017-11-16 03:39:02
    32 ба 33-ын атаманууд хоорондоо үзэж таарна. Нэг нь дийлэх боловч МАН-ын атаман болж чадахгүй, ингээд л бахь байдагаараа
  • Зочин 2017-11-16 03:32:54
    Аюурсайхан дарга болсон нь дээр дээ
  • олонбаатар 2017-11-16 03:28:30
    Хэн нь ч гарсан ялгаагүй, тоглоомын дүрмээ өөрчлөх хэрэгтэй.Гэхдээ 2020 оны сонгуульд ялахын тулд ШИНЭ ДАРГА хүчтэй, олон нийтэд таалагдах хүн хэрэгтэй.