Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнээс бүрддэг.
Дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас Дэл хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Иймээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарыг, АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналаа Байнгын хороонд ирүүлжээ. Харин Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа илэрхийлсэн юм.
Ингээд Д.Оюунхорол гишүүний гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Л.Болд, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын таван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болсон юм.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн