Нууцаар “зэвсэглэсэн” Б.Хурцад ямар хуулийн заалт хамаатай вэ

Б.Хурц бол тушаал биелүүлдэг, генерал хүн. Энэ үгийг Төрийн ордноо Л.Болд гишүүн Б.Хурцад хандан хэлсэн. Үүний дараа байнгын хорооны танхимд ширүүхэн маргаан өрнөсөн юм.  

УИХ-ын гишүүн Л.Болд: Нэр дэвшигч өмнөх албан хашиж байхдаа намайг шалгуулсан. Батлан хамгаалахын сайд байхад шалгуулж, манай хоёр хүн нас барсан.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ? Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан.

Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц: Миний өмнө нь хашиж байсан албан тушаалтай холбоотой асуудлыг ярьж байна. Уучлаарай, би хариулъя. Өмнө нь АТГ-т ажиллаж байсан үеийн асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан. 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу...?

Ийнхүү ТЕГ-ын дарга асан Б.Хурц ноцтой мэдээлэл хийв. Нэг үгээр нууцаар “зэвсэглэсэн” Б.Хурц Төрийн ордонд байнгын хорооны гишүүдийг үг хэлж чадахааргүй болгож чадсан юм. 

Тэгвэл ийнхүү дор зоргоороо авирлагч ҮАБЗ Ажлын албаны дарга, АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал хүнд ямар хууль үйлчлэх ёстой вэ? 

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ

27 дугаар зүйл.Албан тушаалтан, иргэний үүрэг

 27.1.Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэн дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 

27.1.1.төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийг сахин биелүүлэх; 27.1.2.танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн болон албаны нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх; 

27.1.3.төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; 

27.1.4.нууц задрах, үрэгдэх нөхцөл байдал бий болсон, эсхүл үрэгдсэн, задарсан, нууц хамгаалах журам зөрчигдсөн бол нууц хамгаалах ажилтанд нэн даруй мэдэгдэх; 27.1.5.албаны болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, өөр ажил, албан тушаалд шилжих тохиолдолд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төрийн болон албаны нууц тээгчийг зохих ёсоор хүлээлгэн өгөх, албан үүргийн хувьд танилцсан төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргах;

 27.1.6.хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 

8 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн эрхийн хязгаарлалт 

8.1.7.хуулийн дагуу нууцын зэрэгт хамаарах баримт бичиг, зэвсэг, техник хэрэгсэлтэй ажиллаж байсан цэргийн алба хаагч цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах;

Дээрх хуулийн дагуу Б.Хурц ойрын гурван жилэдээ гадаад улсад байнга оршин суухаар явах эрхгүй. Гэвч хууль тогтоогчид хуулиа зөрчин түүнийг БНСУ-д элчин сайдаар суухыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив. Одоо УИХ Б.Хурцыг элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ. Энэ үеэр Б.Хурц ямар баримтууд дэлгэж, томилолтоо өвөртлөх нь сонин байна. 

 

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АНы унэн нуур царай 2017-11-18 16:00:14
    Зээл тэглэнэ Монгол Ялна гээд л шааж огсон одоо байгаа царайг нь хардаа Хурцын талаар таг чиг ногоо юм болгонд оролцоод байдаг Зика пздаа нь таг чиг АНы булгийн...
  • Р 2017-11-18 15:58:54
    Баттулга голог бол зугээр луйварчин шуу дээ. Зээл тэглэнэ Монгол Ялна гээд л шааж огсон одоо байгаа царайг нь хардаа Хурцын талаар таг чиг ногоо юм болгонд орол...
  • фак 2017-11-18 08:18:18
    эхлээд мндээлэлээ ав дараа нь арга хэмжээгээ ав
  • ОЛ 2017-11-17 17:59:07
    Хурцын ярьсан зүйл энэ хуультай холбоогүй бна. Яагаад гэвэл Болд Нямдорж нар албан тушаалаа ашиглан улсын мөнгө идэж завшсан, бусдад өөрсдийн бизнесээ хийхийг
  • зочин 2017-11-17 04:04:19
    ерөнхийлөгч шударга байна гэж амалж гарч ирсэн одоо аль хир шударга байхыг нь харья Хурцыг элчингээр явуулах юм бол манай ерөнхийлөгч өөрөө хууль бус үйлдэлтэй...
  • зочин  2017-11-17 02:35:35
    Энэ хїний дээр гарах хууль ч алга, хєх тэнгэр ч алга
  • Zelem 2017-11-17 02:31:36
    Xa xa, Хурц гэдэг хүн гөлөг болсон юум уу, Монгол улсын өндөр дээд албан тушаалтанууд улсын нууц гэдэг хуулийг ашиглан хулгай хийчээд гөлөг болчоод байгаа юм уу...
  • зочин 2017-11-17 02:04:04
    Хурцыг элчин сайдаар хэн томилсон бэ? Тэр хүн бол хамгийн их хууль бус үйлдэлтэй хүн байна хурцад шантаажлагдсан
  • иргэн 2017-11-17 01:55:49
    Улс төрч нэртэй новшнууд яаж эх орноо цөлмөн хоосолж байгаагХУРЦ ЗАХААСнь илчиллээ .ХУРЦ бол үүрэг хүлээсэн цэрэг хүн .Энэ үеийн УЛС ТӨРЧИД бол оргон зайлах ...
  • Битгий давруул !!!!! 2017-11-16 23:58:15
    Энэ Хурц гэдэг нөхөр чинь сэтгэл зүйн жижигхэн тоглолт л хийгээд байна ш дээ. Иймэрхүү юмнууд чинь яг тулаад очихоор хэн ч биш жинхэнэ гөлөг болдог байхгүй юу. ...
  • АНы ардчилал мон уу 2017-11-16 16:04:12
    Хурц мэтийн гологийг яаж ч чадахгуй Тор засагтай улс орон болжээ бид ийм арчаагуй юм бол Тусгаар Тогносон улс байгаад ч яах юм.
  • Зочин 2017-11-16 15:55:53
    Хууль зөрчиж томилгоог дэмжсэн гишүүдэд хүлээлгэх хуулийн хариуцлага байна уу. бичээрэй. Энэ гишүүд өөрсдөө хуулиа мэдэхгүй байна гэж баймгүй.
  • zev 2017-11-16 15:20:21
    Hurts 2zamtai.1.Deerhi huuliar yal avc martagdah.Ene bidend ashiggui yum ilrehgui.2.Elcingeer yavah.ene bidend ashigtai asuudal ulam devrene.Yum ilerne.
  • Зочин  2017-11-16 13:12:53
    Ярих уу гэнэ уу! Чи новш шорондоо очиж суу. Торийн албан хаагч байтугай жирийн иргэн ч ийм ухамсартай байх есгуй.Юун элчин. Хедее очиж унээ саа
    • зочин 2017-11-16 14:54:36
      юу хөдөө оч гэж хөдөөгийн малчдад ёс заншил, хүн чанар, ах зах, эх нутгаа хайрлах хайр, шудрага байдал, хүний жудаг гээд олон шалгуур бий шүү.
  • zolig 2017-11-16 11:21:33
    ARD TUMEN MIN AAV EEJ MIN TURDUU L ZALBIRAD BDAG IIM HUMUUSEER DUURSEN BNA uurchluh hiih boljee deer IIM aimar hun yaj MONGOLIIG MIN tuluulj gadna ulsad suuh ve...
  • Бат 2017-11-16 11:07:51
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • 44556666 2017-11-16 09:29:07
    Албан ажлын хувьд олж авсан мэдээллээ албан ажилдаа хувийн ашиг сонирхолдоо эрээ цээргүй ашиглаж айлган сүрдүүлж байгаа нь төрийн албан хаагчид яавч таарахгүй. ...
  • Zochin 2017-11-16 09:02:07
    Ulsin Ih Hurlin gishuud huulia meddeggui uym yy
  • Сда 2017-11-16 09:01:06
    Солиотой новш нууд ийм юм хийж байгаа.
  • zochin 2017-11-16 08:42:27
    zuv. gishuudiin buh bulihaig ni ilchleed ug. Tegj chadah um bol harin eh oronch uildel bolno. Turd bugshaad bui hulgaichudiin maskiig ni huulaad ugvul
  • Hurshiig sain hurshal? 2017-11-16 08:32:31
    Zob. Ene hvn ooriin duraar Enhbatiig hulgailaagvi ni vnen. Ene toriin hulgaich nariig bvgdiinh ni nvgeliig tooch? Tegeed ard tvmen nvgeliig ni densleg?
  • Зочин 2017-11-16 08:18:31
    Элбэгдоржийн уяанаы гөлөгийн угаадас нь ихдэжээ. Арай л бишээ...
  • Зэвсэг нийлүүлсэнд яаж хариуцлага тооцо 2017-11-16 07:55:35
    Тэгээд 2 хүний амь настай холбоотой асуулт асуусан байхад юун Солонгост зэвсэг нийлүүлсэн тэнд 2 хүн цаазлуулсан гэж хариулаад байгаа юм бэ,ямар ч логик алга
  • У 2017-11-16 07:40:15
    Хурц vнэнийг л хэлсэн байна.
  • ard 2017-11-16 05:16:16
    Ene HURTSIIG SOLONGISD ELCHINGEER. YWUULAH DEMII SHVV .
  • hongor 2017-11-16 04:58:53
    mongoljuud bid gadadruu zebceg naimaldag bolj bainuu ene notio bie biene iljilcen zuiluudig hulihan cain jalgajee
  • Гүюгбаатар 2017-11-16 04:24:55
    Дараа дараагийн Тагнуулын албаны дарга нарт иймэрхүү, олон нийтийн хэрэгслээр хүнийг дарамталдаг жишиг тогтчих вий дээ.
    • notoi 2017-11-16 06:30:15
      гэмтэй нотой хүмүүс л атгуулна дарамтуулна шантажлуулна тэхэгээр эрхэм гишүүд өөрсдөө л шударга бай л даа. хулгай хийчихэд ялаас мултарч гишүүн болдогоо больчих...
  • хурц 2017-11-16 04:21:17
    хурц шоронд л суух естой шуу. Улсын нууцыг амьдаа ашиглаж айлган сурдуулж бн . Шоронд бух насаар нь суулгахаар нэг юм бодох байх.
  • уншигч  2017-11-16 04:14:18
    энэ хүн албан ажлаа гүйцэтгэж байх үедээ олж авсан мэдээлэлээ хувийнхаа эрх ашигт ашиглаж байгаа нь төрийг хүчгүй болгож байна
  • нэргүй 2017-11-16 04:10:58
    Хууль зөрчсөн бүх хүнийг хариуцлагад татаж,тэр цаг мөчөөс ШУДРАГА БАЙЦГААЯ уриа лозун хэрэгжлээ гэж орон даяар зарлаж,цаашид хэрэгжүүлэж ажиллацгаая.
  • nar 2017-11-16 04:03:15
    YU be buhel buten MONGOL uls turiin tusheed n ene HURTS GEJ YU YUM uund ingej doromjluulj baihda yadgiin ter ANGLIIN shorond n hataaj baih gyi TS.ELGEGDORJ HUN
  • ZOCNIN  2017-11-16 04:03:08
    ene hyntesercn dee.. ynexeer aimshigtai hereg bna . BOLD GEJ ULAAN LYIWARCNIN HYNII AMIAR TOGLOSON NOWSH BJ ..
  • Хуучин цэрэг. 2017-11-16 03:49:22
    Монголчууд бид бүгдээрээ л шүүгч, прокурор, өмгөөлөгч... гээд мэддэг, шийддэг мэргэжлийн хүний дүрд итгэсэн ҮЛ МЭДЭГЧид болсоор олон ч жилийг үдлээ дээ...
  • ө 2017-11-16 03:46:38
    хурцыг диилэх хүн алга да
  • irgen 2017-11-16 03:36:02
    neelttei hural gej uursduu sanal bologson, uur yu hesej baisan be, ur dagvar n anhnaasaa l oilgomjtoi baisan. teneg UIH gishuud
  • ӨНГӨЦ ХАРАХАД ХУРЦЫН БУРУУ Ч 2017-11-16 03:14:04
    МӨН ЧАНАРТАА ТӨРИЙН БУРУУ. ЛУЙВАРЧИД ТӨРӨӨР ДҮҮРСЭНД ХУРЦ ЯМАР БУРУУТАЙ ГЭЖ. ЧУХАЛ АЛБА ТОЛГОЙЛЖ БАЙСАН ХҮН ИНГЭХЭЭС ЯАХЫН. ТА НАР ЯМАР БИЛЭЭ ГУЦОО Л ГЭЖ БАЙНА...
  • Монгол улс арай ч дээ.МАН шившиг болжээ 2017-11-16 03:00:28
    МАН Арайч дээ... Хурцад бугд Болдогдуулээд Шившиг болоод л’Сонгогчид Та нарыг жигшиж бнааа.Ийм хунийг хайцаалж Елбегдоржтой нийлж амьтан хун шантаажлаад лл
  • Arai ch dee mungol tur mini 2017-11-16 02:54:22
    Mongoliin tur iim l humuusiin gart bgaa geheer daanch haramsmaar ene Khurts gej hun odoo uuuruu bolichihmoor um tiim zorig daanch alga daa chaavaas
  • ??????? 2017-11-16 02:47:22
    Төрөөс итгэл хүлээлгэж томилсон албан ажлын шугамаар олж авсан нууц мэдээллийг одоо хувийнхаа ашиг сонирхолд, өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгож ашиглаад сууж б...
  • хуульч 2017-11-16 02:43:42
    ХУРЦЫГ ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЭД БАЙХ ЮМ ТЭР БҮХ АСУУДАЛ ЧИНЬ СОНИН ХЭВЛЭЛЭЭР ГАРЧ НИЙЛЭЭД ДУУЛИАН БОЛСОН САНАГДАХ ЮМ ЭРХТЭН ДАРХАТНЫ БУРУУ ЮМЫГ НУУХ ХЭРЭГГҮЙ
  • ИРГЭН 2017-11-16 02:36:53
    БҮГДИЙГ БӨЛДӨГДСӨН ГЭЖ ҮНЭН ЮМ БНА ГАНЦ НЭГ ГАЙГҮЙ БАЙХ ГЭЖ БОДСОН НЬ ШҮҮМЖЛЭЭД ХАРИУД НЬ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛГОН ШҮРШЛЭЭ МАНЫ НЭРИЙГ УЛАМ ГУТААХ ТОМИЛГОО БОЛНО...
  • 1 2017-11-16 02:34:30
    Гүйцэтгэж байсан албан тушаалынхаа шугамаар мэдсэн мэдээллийг ингэж хувийн сонирхолдоо ашиглаж болдог л юм байхдаа. Монгол төр, төрийн албан хаагчаа гэж хөөрхий...
  • ZOCHIN  2017-11-16 02:25:53
    ih l muu zaluu ymdaa.elbegdorj olon zaluuchuudiig ingej l hun bish bolgonodoo.
  • Иргэн 2017-11-16 01:42:19
    Б.Хурц ТбАНТХ-н 27ийн1.1,27.1.4,ЦҮбЦАХЭЗБТХ-н8.1.7-г санаатайгаар зөрчжээ.Энэ үйлдэлд ньхариуцлага тооцох ёстой.Даанч их давилуун бгаа,тэгэхээр шууд Со явах нь