Хар тамхи хэрэглэсэн таван иргэнийг баривчилжээ

Энэ сарын 14-ний өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хар тамхи, мансууруулах бодис, түүнийг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүрүүдийг гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Энэ хэргийг 25-35 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хамтран үйлдсэнийг баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөрийн байдлаар нийтдээ 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна.

Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлээд байгаа юм.

Эх сурвалж: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-16 04:52:10
    Хар тамхи хэрэглэсэн болон зарж борлуулсан бол хатуу шийтгэдэг байх хэрэгтэй байна. Хятадад цаазаар авдаг харин манайд ..... Тиймээс 20-25 жилээр хоридог болох
  • Пагмажав 2017-11-16 04:31:10
    Ядуурал ихэдхийн хэрээр гэмт хэрэг ихэсдэг.Ард олноороо боломжийн орлоготой байх нөхцлийг бүрдүүлье.Одоогийн шударга бус тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
  • ккк 2017-11-15 15:27:40
    хууль муу байна 10 жил хорьж 19 сая төгрөгөөр торгох хэрэгтэй бусуу сүүлийн жилүүдэд хуулийн сайдууд гэж хөдөөний хүмүүс ажиллаж олигтой хууль хийсэнгүй