С.Баярын хүсэлт ба Б.Хурцын томилгоо

Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн  долдугаар сарын 22-нд Гадаад харилцааны яаманд ирүүлсэн байдаг. Хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, зарлиг гаргах учиртай. Гэсэн ч С.Баярын Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлт хаа нэгтээ гацчихаад  дөрвөн сар болж байна.  Шийдвэр гараагүй  учраас Элчин сайд мөн ч юм шиг өргөдлөө өгсөн болохоор биш ч юм шиг ийм л хачин нөхцөл байдал үүсээд удлаа.

С.Баярын  ажлаас чөлөөлөгдөх хүсэлт Гадаад харилцааны яаманд ирэхээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас нь эргүүлэн татах санал хүргүүлсэн байдаг.  Харин УИХ-ын тамгын газраас “Засгийн газрын мэдэх хэрэг” гэх утга бүхий хариу барьж, асуудлаас бултсан.  Мөн Элчин сайд С.Баярын өргөдөл ирсний дараа Гадаад харилцааны яамнаас “Энэхүү хүсэлтийг холбогдох хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар оруулж, зохих шийдвэр гаргана” гэж мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл хүсэлт чухам хаана гацсан нь тодорхойгүй байна. 

Дипломат албаны тухай хуульд Элчин сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргасан тохиолдолд хүсэлтийг хэрхэн хүлээж авах талаар нарийвчилсан зохицуулалт тусгаж өгөөгүй байна. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өргөдөл гаргаснаас хойш 30 хоногт багтаан Засгийн газраас уг асуудлыг УИХ-аар оруулах ёстой байсан талаар хуульчид ярьдаг.  Гэхдээ хуулийн хугацаа хэдийнэ өнгөрчихсөн. С.Баярыг эгүүлэн татах уу, тэр ажлаа үргэлжлүүлэх үү гэдэг асуудал таавар хэвээр. Харин энэ дундуур зарим нэг Элчин сайдын асуудал ёстой л нүд ирмэхийн зуур шийдэгдэж байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын  шийдвэр энэ сарын 1-нд гарсан. Чөлөөлсөн шийдвэрийн дараагаас 10 хүрэхгүй минутын хугацаанд шууд л БНСУ-д Элчин сайдаар томилох асуудал яригдаж эхлэв.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  Б.Хурцтай холбоотой хурц мэдэгдлүүдийг хийж байсан ч Элчин сайдаар томилогдох асуудалд нэг ч үг дуугарсангүй.  Түүний хувьд Б.Хурцаас өөр муу  муухай хүн байгаагүй ч нэг үг “хаяхгүй” байгаа нь Элчин сайдаар томилох асуудалд тийм ч таагүй биш болтой.

Энэ явдал болсноос хойшх 10 хоногийн дотор Б.Хурцыг эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн ганц гишүүн нь Ж.Батзандан. Тэрээр энэ асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргасан. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гадны орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлыг дэлгэж, УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.  Гэсэн ч Ж.Батзандангийн энэ  мэдэгдэлүүд Б.Хурцын хувьд тийм ч ноцтой асуудал биш байсан бололтой. БНСУ-д Элчин сайдаар томилогдох асуудал нь ногоон гэрлээр шийдэгдэж мэдэхээр байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд  Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг томилох  Засгийн газрын саналыг зөвшөөрсөн талаар эх сурвалж мэдээллээ. Одоо  УИХ-ын чуулган гэсэн давааг давчихвал Б.Хурц Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдоно гэсэн үг.  Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэх товтой байна. Ялангуяа Б.Хурцтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тодотгож буй. Харин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах асуудал чухам хаахна яваа юм бол доо.  Дөрвөн сар гацсан хүсэлт байхад 10 гаруйхан хоногийн дотор шийдэгдэх “том” эрх ашгууд Монголын улс төрд байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2017-11-14 13:04:43
    HURTCIIN HORONGO ORLOGIIN MEDUULGIIG ARD TUMEND ZARLANA UU. HERVEE IH HEMJEENII HORONGOTEI BOL YAJ YMAR ZAMAAR OLSON OO IH HURAL DEER TAILBAR...
    58.7.145.198
    Мэдэгдсэн Хариулах
  • zolig 2017-11-14 10:23:23
    ARD TUMEN MIN BID INGEJ UURSDIIGUU DOROMJLUULJ DORD UZEJ BOLOHGYI SHDEE TER tatbar ene teree tuluhuu bolii BID BAGSH nartaigaa niiled bugd temtsbel yamar be
    103.194.176.101
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-14 10:10:30
    Монгол улс цөөн хэдэн хүний өмч хөрөнгө болжээ Ард түмэн нь татвар, зээлиин хүү ний дарамтанд шаналж Дээдсүүдээ тэжээж бна даа Бид ч дуулгавартай юм даа
    27.123.214.94
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол гэдэг нэр.... 2017-11-14 06:42:41
    Монгол гэдэг нэрийг гадныхны өмнө ёстой нэг гутааж байнаа энэ нөхдүүд, яаж ийм бөөн хар асуудал холбогдчихоод тэнд ичихгүй сууж байнаа!
    103.229.121.95
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-11-14 06:17:57
    хурц тагнуулч хүн болохоор хэн нь яаж идсэн хэн нь ямар орлоготой хэн нь ямар амрагтай зэргийг сайн мэддэг болохоор ногонн гэрлээр явжээ улс төрч нар ичиг
    202.72.240.5
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-11-14 04:51:11
    Enkhsaikhan said bol ireesei. Mundag ediin zasagch shuu dee. Ekh orondoo irej ene hezuu asuudluudiig zegzelj tuslaasai
    66.181.189.66
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2017-11-14 10:24:59
      Anduursan bailgyi dee ta mundag l yum bol ter chin erunhiisaid hurtel hiij bsan Mongol ekh orond min yu hiisen yum EKNHEREEE L SOLIOD gadna jargahar yavaa bizde...
      103.194.176.101
      Мэдэгдсэн Хариулах
  • Очир 2017-11-14 04:45:49
    Ёстой арчаагүй новшнууд юмаа бүгд зөвхөн өөрийнхөө төмсгийг бодох юм ядаж нэг нь төмсгөө золиослоод наад Хурцыгаа болиулаачээ Нямдорж, Аюурсайхан яасан бэ
    202.21.124.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-14 03:20:47
    Энэ хэдэн юмыг хараад бөөлжис хүрэх юм. Далдраасай
    103.11.193.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхболд 2017-11-14 03:18:17
    Ганцхан хvнд темсегдvvслэн арчаагуй еренхийлегч новшийн засаг тер
    103.26.194.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Чёрт!!! 2017-11-14 03:17:45
    Завхарсан юм!!! Хэлэх ч үг алга!!!
    122.201.22.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайханбилэг 2017-11-14 02:36:33
    Хурцыг сайн шалгах хэрэгтэй шаардаж бна
    49.0.218.131
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-14 02:18:36
    Манай улс тарчид дунд цэвэр шударга хүн байхгүйн баталгаа, бүгд төмсөгдүүлчихсэн. Ард түмнийхээ төлөө шударга ажиллаач
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-11-14 02:18:34
    Hurziin talaar yarigdaad baigaa ene asuudluud neg mor bolsnii daraa Elchingeer tomilogdoh estoi Ard tumen bugd l harj baigaa shuu !
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2017-11-14 02:17:19
    нямдоржийг хүүгээр нь бөлдөгдсөн байх оо, за ингээд Хурцын төлөө хичнээн бөлдөгдүүлсэн УИХ-ын гишүүд кноп дарахыг харья
    180.149.93.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд 2017-11-14 01:58:36
    Монгол улсыг өнөөгийн нөхцөд хүргэхэд гол рольд нь тоглосон хүн бол яалтчгүй энэ. С. Баяр гэгч мөнөөс мөн дөө. Энэ төрд болж бүтэж бг юм гэж алга. Одоо ч урьд ...
    66.181.160.60
    Мэдэгдсэн Хариулах
  • hhh 2017-11-14 01:54:39
    Jenco bol shal hudlaa gar l bna doo. Hurtsiig So yavuulj l baidag. Uuruu tumsugduulchihsen
    202.179.17.86
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-11-16 03:16:09
      Тэртээ тэргүй олонхоороо шийднэ шүү дэ
      202.9.42.75
      Мэдэгдсэн Хариулах