Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтрах талаар гэрээ байгуулна
“Оюутолгой” компани өнгөрсөн улирлын санхүүгийн тайлангаа өчигдөр танилцуулжээ. Хоёрдугаар улиралд тус компани 202.5 мянган тонн зэс-алтны баяжмал борлуулж, цэвэр орлого нь 436 сая ам.долларт хүрчээ. Борлуулсан баяжмал дахь металлын агуулгыг танилцуулбал, ойролцоогоор 285.4 сая ам.долларын өртөг бүхий 51.6 мянган тонн зэс, 145.2 сая ам.долларын үнэ бүхий 126 мянган унци алт, 5.4 сая ам.долларын өртөгтэй 309 мянган унци мөнгө борлуулсан байна.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг” үзэглэх гэж байна.  Өмнөд бүсийн эрчим хүчний системийг байгуулахад стратегийн онцгой ач холбогдолтой “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюу Толгой” ХХК-ийн оролцоо их тул хоёр талын хамтын ажиллагааг энэ гэрээгээр зохицуулах аж.
Засгийн газар, “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т заасны дагуу Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүрэг хүлээсэн. Дээрх гэрээг байгуулснаар “Оюу Толгой” компани энэ үүргээ биелүүлэх юм байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.