Фидель Кастрогийн төрсөн өдөр тохиолоо
Кубын агуу удирдагч Фидель Кастрогийн төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Тэрбээр 1926 оны наймдугаар сарын 13- ны өдөр тус улсын Биран хотын Орьгин дүүрэгт чинээлэг гэр бүлд төржээ. Кастрогийн 88 насны төрсөн өдрийг Куба улсын нийслэл Гавана хотод өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
 
Энэ баярын хүрээнд урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал, Үндэсний музейд 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Фидель Кастрогоор удирдуулсан 10 мянган залуус Батистын дэглэмийг түлхэн унагааж, ялалт байгуулсан үеийн гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, гадаадын жуулчдад үзүүлсэн нь анхны тохиолдол болсон байна. Фидель Кастро эхнэрийнхээ хамтаар гэрэл зургийн үзэсгэлэнг үзэхээр олны өмнө гарч, талархлаа илэрхийлжээ.
 
Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард үндэсний ассамблейн хуралд оролцсоноос хойш олны өмнө гараагүй юм байна. 2006 онд өвчний улмаас тэрбээр өөрийн дүү, анхны дэд ерөнхийлөгч Раул Кастрод Кубын Хувьсгалт армийн тэргүүн захирагчийн албаа шилжүүлжээ. Улмаар 2008 оны хоёрдугаар сарын 24- нд Раул Кастро Үндэсний Ассемблейд сонгогдож, Кубын ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.