Самар энэ сарын 20-оос хойш гүйцэт боловсорно

Есдүгээр сард бүрэн боловсорч гүйцэх самар хэдийнэ худалдаанд гарсан. Ойн бүсэд шавьж устгахаар хор цацсан тул самар худалдан авахгүй байхыг анхааруулж буй. Учир нь Ойн судалгаа хөгжлийн төвийн Ой хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээлтийн албанаас ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэхээр 83 мянган га-д бэлдмэл цацахаас 40 орчим хувьд нь хор цацаад байгаа гэнэ. Одоогоор шавьжны биологийн онцлогоос шалтгаалан хор цацахыг зогсоосон байна . Удахгүй үлдээд буй 50 орчим мянга га-д хортон устгах арга хэмжээ авах гэнэ.

Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Сант, Орхон, Түшиг, Архангайн Чулуут, ӨндөрУлаан, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Уянга, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Увсын Малчин, Төв аймгийн Батсүмбэр сумын 30 гаруй мянган га ойн бүсэд хор цацсан байгаа аж.

Багануур дүүрэг, Гачуурт, Шар хоолой, Улиастайн ам болон Богд ууланд нийт 7000 га талбайд өнгөрс өн тав, зургадугаар сард хор цацсан. Одоо бодисын задрах үйл явц дууссан. Үр дүнг нь харж байгаад механик аргаар буюу газраар хортон шавьжтай тэмцнэ.

Наймдугаар сарын 20-ноос хойш самар гүйцэд боловсордог учир БОНХ-ийн сайдын тушаалаар бол аравдугаар сарын 13-наас хойш самар бэлтгэх учиртай ажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.