Энэ долоо хоногт УИХ элчин сайд нарыг томилгоог хийхээр болсон байна. Гэвч өмнө нь томилгоо нь шийдэгдсэн сайдууд албаа хүлээж аваагүй байхад дахин элчин сайдын асуудал оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандах хэсэг байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулиас сарын өмнө Дэлхийн эдийн засагт голлох байр суурь эзэлдэг АНУ, Швейцарь, ХБНГУ, Франц, Канад, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар томилогдсон. Тодруулбал, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр, Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Франц улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чингүүндарь, Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг тус тус Элчин сайдаар томилсон.
Энэ бол тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр. Харин эдгээр томилгоо нь тодорхой болсон элчин сайдуудаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат л томилогдсон орондоо итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа орсон байгаа юм. Бусад нь томилогдсон орондоо ч очиж чадалгүй сураг тасраад зургаан сар шахам хугацааг үдэж байна. Нэг үгээр АНУ, Япон, Канад, Швейцарь, Франц зэрэг оронд Монгол Улсыг төлөөлөх элчин сайдгүй зургаан сарын нүүрийг үзэж байна.
Улсаа төлөөлөн гадаад оронд сууж, иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үүрэгтэй дипломат зэрэг, цол бүхий албан тушаалтан юм. Монгол Улсад хуулийн дагуу Элчин сайд нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эргүүлэн татдаг. Одоогоор томилгоо нь шийдэгдсэн сайдууд яагаад ажилдаа орохгүй байгаа талаар албаны мэдээлэл алга байна.
Тэгвэл энэ долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх нь нь. Энэ удаад Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын саналыг хүргүүлсэн. Үүнийг Ерөнхийлөгч хүлээн авсан юм. УИХ-аас Б.Хурцыг Элчин сайдаар томилсон нөхцөлд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татна.
Харин түүний томилгоог хэлэлцэх холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гадны улс орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой. Алийн бүр мафийн толгойлогчоос айж явах юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Ямартай ч энэ долоо хоногт УИХ Б.Хурцын томилгоог хэлэлцэнэ. Энэ үеэр өмнө нь УИХ-ын дэмжлэгийг авсан элчин сайд нар хэзээ албаа хүлээж авах нь тодорхой болох биз ээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн