Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдсон асуудлууд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Ерөнхийлөгч төсвийн тодотголд хориг тавьсантай холбогдуулан хүүхдийн мөнгө болон бусад санхүүжилтууд хүлээлт үүсгээд байсан юм. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлууд тоймлон хүргэе.
 
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Даваа гарагт МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэ оны төсвийн тодотголд хориг тавьж, хүлээж авахгүй байх шийдэлд хүрсэн юм. Улмаар байнгын хороод мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байхаар санал нэгдэж асуудлыг чуулганы хуралдаанд орууллаа. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцсон юм. Ингээд  2017 оны улсын төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд бүхэл нь  тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн саналаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн 85 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. 
 
Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино
 
Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна.
 
Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
 
Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, байгаль орчин, аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
 
МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар үргэлжүүлэн ажиллана
 
МҮЭХ-ны XXII Их хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. МҮЭХ дөрвөн жилд нэг удаа хуралдаж, ирэх дөрвөн жилийн зорилт хөтөлбөрөө баталж, ерөнхийлөгчөө сонгодог. 
Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл оролцжээ. Улмаар Их хуралд оролцсон гишүүдийн 64,1 хувийн саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улираан ажиллуулахаар сонгосон байна.
 
Хүүхдийн мөнгийг нэрийн данс руу нь шилжүүлж эхэллээ
 
Төсвийн тодотгол хийж энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгохоор болсон.

Хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож  байгаа юм. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-оос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож байгаа юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.