Хууль зүйн салбарын төсөвт хүнд нөхцөл байдал үүсээд байна гэв
 
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тодотголд Хууль зүйн сайдын багцын нийт зарлага 2.492.1 сая төгрөгөөр буурч, 347.628.9 сая төгрөгөөр тусчээ. Улсын төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг бууруулах үүднээс сайдын төсвийн багцын нийт урсгал зардлыг 10.156.0 сая төгрөгөөр буюу 2.8 хувиар бууруулж тусгасан байна. Сайдын багцын хөрөнгө оруулалтад ЦЕГ-ын хөрөнгө оруулалт 640 сая төгрөгөөр, ШШГЕГ-ын хөрөнгө оруулалт 3.500.0 сая төгрөгөөр, Хууль сахиулахын их сургуулийн хөрөнгө оруулалт 3.523.9 сая төгрөгөөр тус тус нэмэгдэж тусгагджээ.

Төсвийн тодотголыг хэлэлцэж буйтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Багцогт, Ховд аймгийн Булган суманд цагдаагийн хэсэг байгуулагдсантай холбогдуулан Дорнод, Архангай зэрэг аймгуудаас шинэ боловсон хүчин томилогдсон. Гэтэл эдгээр хүмүүст ажиллах, амьдрах байр байгаагүй. Гаалийн харьяанд байсан байрыг шилжүүлэн авсан ч урсгал засвар хийх шаардлагатай байгаа. Үүнд шаардагдах 320 сая төгрөгийг төсөлд нэмж тусгаж өгөөч гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Улсын дээд шүүхийн төсвийг 919 сая, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус бууруулжээ. Энэ нь Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчиж байна гээд дээрх зардлыг бууруулахгүй байх санал гаргалаа.

Хууль зүйн салбарын төсөвт хүнд нөхцөл байдал үүсээд байна хэмээн салбарын сайд ч мөн учирлаж байлаа. Хууль сахиулахын их сургуулийн 3000 оюутны сургалтын байр бариулах ажил хэдийнэ эхлээд амжилттай явж байгаа хэдий ч уг барилгыг барихад шаардагдах 25.9 тэрбум төгрөгөөс 3.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг тодотголд тусгасан нь барилгын ажилд хаана ч хүрэлцэхгүй болоод байна хэмээн сайд Х.Тэмүүжин хэлж байлаа.
Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-05-14 06:19:40
    Neteer yavaad bsan said nariin khurungu orlogiin medyyleg geed yavaad bsan graph deer Temyyjingiin khuviin khurungu barag 1 terbumaar nemegdsen bsan biz dee. Khaanaas ingej amarkhan ikh mungu oldog bnaa. Iim ikh khurungu oruulalt shaardlagtai bsan yum bol
    103.26.194.17
    Мэдэгдсэн Хариулах